богино мэдээ New

Ерөнхийлөгчийн хоолойгоор залгасан дуудлагын эзнийг олно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоолойгоор 40 секунд ярьсан дуут шуудан иржээ. Дуудлага хүлээн авсан хэрэглэгч дунд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Тэмүүжин нар байгаа юм..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

        Энэ сарын 18-ны үдээс хойш 9911, 8811-тэй дугаарын хэрэглэгчид рүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоолойгоор 40 секунд ярьсан дуут шуудан иржээ. Дуудлага хүлээн авсан хэрэглэгч дунд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Тэмүүжин нар байгаа юм. Уг хоёр гишүүний утас руу 17:30 цагын үед 12345 дугаараас дуудлага ирсэн байна. Тагнуулын ерөнхий газраас энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Одоогоор тусгай ажлын хэсэг гарсан бөгөөд урьдчилсан байдлаар өмнөд хөршөөс дуудлага ирсэн болохыг тогтоосон аж. Түүнчлэн ажлын хэсгийнхэн Ази номхон далайн бүс орнуудын Кибер аюулгүй байдлынханд хандахаар болжээ.