богино мэдээ New

Твиттер 140 тэмдэгтээсээ фото болон линкийг хасна

Тэр өнгөрсөн нэгдүгээр сард Твиттерийн 140 тэмдэгтийн хязгаарыг нэмэгдүүлж 10,000-д хүргэх тухай санаагаа илэрхийлж байсан. Ингэхдээ Дорсей “бид анхнаасаа Твиттерийн тэмдэгтийг хязгаарлахыг бодоогүй. Тухайн үед SMS-ийн тэмдэгтийн тоонд (160) захирагдаж ийм болгосон юм” гээд нэмэх боломжийг судалж байгаагаа бичиж байжээ. .

Твиттер нийгмийн сүлжээний 140 тэмдэгтийн хязгаар нь хэрэглэхэд түвэг учруулдаг. Учир нь жиргээндээ зураг, эсвэл линк нэмэх бол уг 140 тэмдэгтээс нь хорогддог юм.

Тэгвэл Блүүмбергийн өчигдөр мэдээлснээр Твиттер үйлчилгээ 140 тэмдэгтэндээ зураг, линкийн тэмдэгтүүдийг тооцдоггүй болгох гэж байна. Энэ өөрчлөлт өнөөдрөөс эхлээд хоёр долоо хоног орчим хугацаанд бүх хэрэглэгчдэд нэвтэрч дуусах гэнэ.

Твиттерийн үүсгэн байгуулагч Жэк Дорсей гүйцэтгэх захирлаар ирснээсээ хойш зарим өөрчлөлтүүдийг хийж Твиттерийг илүү энгийн болгон, өргөн хэрэглээнд оруулахыг хичээж байгаа юм.

Тэр өнгөрсөн нэгдүгээр сард Твиттерийн 140 тэмдэгтийн хязгаарыг нэмэгдүүлж 10,000-д хүргэх тухай санаагаа илэрхийлж байсан.

Ингэхдээ Дорсей “бид анхнаасаа Твиттерийн тэмдэгтийг хязгаарлахыг бодоогүй. Тухайн үед SMS-ийн тэмдэгтийн тоонд (160) захирагдаж ийм болгосон юм” гээд нэмэх боломжийг судалж байгаагаа бичиж байжээ.

эх сурвалж: www.hunnu.mn