богино мэдээ New

Чикагод алга болсон Монгол эмэгтэйн цогцос олджээ

Г.Зулцэцэг гэх эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд өглөө 10 цагт Des Plaines гэдэг хотод байдаг байрнаасаа гараад эргэж ирэлгүй 26 хонож байна. Түүнтэй хамт нэг байранд хамт амьдардаг найз нар нь санаа зовон түүнийг гэртээ ирээгүй талаар тус сарын 13-нд буюу алга болсноос 2 өдрийн дараа Хотынхоо цагдаагийн байгууллагад хандсанаар түүнийг хайх ажил эхэлжээ..

АНУ-д ажиллаж амьдардаг монгол бүсгүй Чикаго хотын захын Дес Плейн хэмээх жижиг хотод сураггүй алга болоод сар болох гэж буй талаар манайх мэдээлсэн. Тэгвэл Г.Зулцэцэгийн цогцсыг олсон гэх мэдээлэл тархаж байна. Тодруулбал, Г.Зулцэцэгийн цогцсыг машиных нь тээшнээс олсон талаар албан бус эх сурвалжууд мэдээллээ.

Чикаго хотод ажиллаж амьдарч буй монголчуудын ярьж буйгаар бүсгүйн унаж явсан машиныг хуучин машин тавьдаг газраас олсон бөгөөд машины тээшид цогцос байсныг мэдэлгүйгээр ачиж явсан гэнэ. Бүсгүйн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж.

АНУ-д сургалтаар очсон Монгол Улсын иргэн Г.Зулцэцэг гэх эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд өглөө 10 цагт Des Plaines гэдэг хотод байдаг байрнаасаа гараад эргэж ирэлгүй 26 хонож байна. Түүнтэй хамт нэг байранд хамт амьдардаг найз нар нь санаа зовон түүнийг гэртээ ирээгүй талаар тус сарын 13-нд буюу алга болсноос 2 өдрийн дараа Хотынхоо цагдаагийн байгууллагад  хандсанаар түүнийг хайх ажил эхэлжээ.

Г.Зулцэцэгийн тухайд, тэрбээр 2015 оны 11 сард сувилагчийн сургалтанд суухаар оюутны визээр тус улсад очсон ба солонгос хоолны газар болон өөр 1 сүшиний газар ажилладаг байсан байна.

Б.Цэцэ

Buzznews.mn