богино мэдээ New

Аж үйлдвэрийн салбарын өсөлт буурчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл дөрөвдүгээр сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурчээ. .

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл дөрөвдүгээр сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурчээ. Үүнд боловсруулах үйлдвэрлэл 21.6 хувиар саарсан нь голлон нөлөөлжээ. Харин аж үйлдвэрийн салбарын индекс 122.5 болж жилийн өмнөх үеэс 3.4 хувиар өссөн дүнтэй байна. Энэ оны эхний дөрвөн сард уул уурхайн олборлолт, эрчим хүчний үйлдвэрлэл өссөн бол боловсруулах үйлдвэрлэл хумигдсан байна.