богино мэдээ New

Инфляц 2.1 хувьтай байна

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляц 2.1 хувиар өссөн байна. .

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляц 2.1 хувиар өссөн байна. Инфляц ийнхүү өссөн нь боловсролын үйлчилгээний төлбөр болон хувцас, бөс барааны үнэ нэмэгдсэнтэй голлон холбоотой аж. Тухайлбал, боловсролын үйлчилгээ буюу их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 23 орчим хувиар өсчээ. Энэ нь инфляц өсөхөд нөлөөллөө. Харин инфляцд гол жин дардаг хүнсний бараа тэр дундаа мах, гурил будаа мөн шатахууны үнэ тогтвортой байгаа нь үнийн түвшин тогтвортой байхад нөлөөлж буй юм. Манай улс бол инфляц өндөртэй орон. Харин Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр байгаа оносноор хэрэглээний үнэ өнгөрсөн оноос эхлэн тогтворжиж байна. Тухайлбал 2014 онд инфляц 11 хувьтай байсан бол 2015 онд 1.9, энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар ийнхүү 3.1 хувьтай байгаа юм.