богино мэдээ New

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 17 хувьд хүрэв

Мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр сард 10.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 8.5 хувиар өслөө. .

Мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр сард 10.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 8.5 хувиар өслөө. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ ч 1.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 917 тэрбум төгрөгт хүрч, жилийн өмнөх үеэс 56 хувиар нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.9 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн чанаргүй зээл нийт зээлийн 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 42 хувиар өссөн аж. Чанаргүй зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 эзэлж байна. Ийнхүү чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эхнээс эхлэн тасралтгүй өсөж буй бөгөөд энэ хэвээр үргэлжилбэл банк, санхүүгийн системд эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлж буй юм.