богино мэдээ New

Өрхүүдийн 70 хувь нь 900 мянган төгрөгөөс доош орлоготой байна

Улсын бүртгэл, статистикийн газрын судалгаагаар манай улсын нийт өрхийн 70 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс доош хэмжээний орлоготой байгаа гэсэн дүн гарчээ. .

Улсын бүртгэл, статистикийн газрын судалгаагаар манай улсын нийт өрхийн 70 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс доош хэмжээний орлоготой байгаа гэсэн дүн гарчээ. Сарын өрхийн орлого нь энэ хэмжээнээс доош орлоготой өрхийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Тухайлбал, өнгөрсөн онд нийт өрхийн 60 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс бага орлоготой гэсэн судалгаа гарч байсан юм. Үүнд дотроо нийт өрхийн 30 гаруй хувь нь 500 мянган төгрөг хүрэхгүй орлоготой байгаа аж. Үүнээс гадна хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 0.338 болсон нь өмнөх оны мөн үеэс мөн л өссөн дүн боллоо. Өөрөөр хэлбэл, баян ядуугийн ялгаа улам бүр өссөөр байна.