богино мэдээ New

Гадаад худалдааны тэнцэл 484 сая ам.долларын ашигтай гарлаа

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 484 сая ам.долларын ашигтай гарсан талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээллээ. .

    Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/

    Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 484 сая ам.долларын ашигтай гарсан талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ хугацаанд импорт 862 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 170 сая ам.доллароор буурсан үзүүлэлт болсон байна. Харин экспорт 1.3 тэрбум ам.доллар болсон нь мөн л доошилсон дүн юм. Ашигт малтмалын түүхий эдийн экспортын хэмжээ өссөн боловч үнэ буурсанаас шалтгаалан орлого төдийлөн нэмэгдсэнгүй. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сард манай улс таван сая тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 20 орчим хувиар өсчээ. Мөн зэсийн баяжмалын экспортын хэмжээ ч 34 хувиар тэлсэн байгаа юм.