богино мэдээ New

Ноосны урамшууллыг олгож эхэллээ

2015 оны ноосны урамшууллыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн А-38 дугаар тушаалын дагуу 21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ..

Сэтгүүлч Н.Амаржаргал

    2015 оны ноосны урамшууллыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн А-38 дугаар тушаалын дагуу 21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.

2013 онд Засгийн газраас баталсан "Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 330 гаруй мянган малчин, мал бүхий этгээдэд 94.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна.