богино мэдээ New

Дуучин Б.Сарантуяаг хэн уйлуулав…

Тэрбээр энэ жилийн төрсөн өдрөө хоёр өдрийн турш үзэгч фэнүүдтэйгээ тэмдэглэсэн бөгөөд олон олон гэнэтийн бэлэгийн эзэн нь байлаа..

Жил бүр төрсөн өдрөө нижгэр гэгч нь хийж цэцэгс, урам хайрын үгээр булагдаж бялуурталаа баярладаг эмэгтэйчүүдийн нэг бол яах аргагүй зууны манлай дуучин Б.Сарантуяа билээ.

Тэрбээр энэ жилийн төрсөн өдрөө хоёр өдрийн турш үзэгч фэнүүдтэйгээ тэмдэглэсэн бөгөөд олон олон гэнэтийн бэлэгийн эзэн нь байлаа. Тэр дундаас дуучныг тоглолтондоо ирэхээс нь эхлээд тоглолтын бэлтгэл өрөө хүртэлх замыг сарнайн дэлбээ, сакура цэцэгсээр чимэглэж угтсан нь дуучны маань баярын нулимсыг унагах шалтгаан болсон байна. 10 жилийн турш хамтран ажиллаж нүүр царай нь болсон Сакура брэндийн хамт олны зүгээс барьсан гэнэтийн бэлэг нь үзэгчдийг ч шуугиулаад авсан. Тэвэр дүүрэн цэцэгсийн баглаа, Сакура брэндийн утга бүхий торт, хөрөг зураг гээд л бэлэгээр булсан энэ орой дуучин маань тайзан дээрээс өөрийн сэтгэгдэлийг хэлсэн бөгөөд олон жил хамтран ажиллахдаа үнэнч хэрэглэгчийнх нэг болсон гэдгээ ч мөн дуулгасан юм. Дуучны сэтгэл хөдөлгөсөн мөчийг доорх бичлэгээс үзээрэй…