богино мэдээ New

НҮБ-ын медалиар цэргийн багийн эмч нар шагнууллаа

Монгол Улсын зэвсэгт хүчин, Монгол Улсаа сурталчилсан томоохон арга хэмжээ юм. Энэ үеэр манай цэргийн багийн ЦАХ-чид урлагын үзүүлбэрүүд, гардан тулааны үзүүлэх тоглолтууд болон жагсаалын үзүүлэх тоглолтоо сонирхуулжээ..

Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VI ээлжийн цэргийн багийнхан НҮБ-ын медалиар энгэрээ мялаажээ.

НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 07-нд болсон байна. Энэхүү ёслолын ажиллагаанд UNAMID ажиллагааны хүчний командлагч, Танзани Улсын дэслэгч генерал Паул Мелла, хойд секторын командлагч, Египет Улсын бригадын генерал Амгад Морси болон хүчний командлагчийн тушаалаар томигдсон нэр бүхий төлөөлөгчид оролцсон байна. Мөн тухай улсын орон нутгийн удирдлагууд,  Засгийн газрын цэргийн удирдлага, хөрш Руанда, Иордан Улсын цэргийн багийн багуудын удирдлага, Кабкабияа баазын дарга, цэргийн ажиглагч офицерууд оролцов.

НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа нь Монгол Улсын зэвсэгт хүчин, Монгол Улсаа сурталчилсан томоохон арга хэмжээ юм. Энэ үеэр манай цэргийн багийн ЦАХ-чид урлагын үзүүлбэрүүд, гардан тулааны үзүүлэх тоглолтууд болон жагсаалын үзүүлэх тоглолтоо сонирхуулжээ.

UNAMID ажиллагааны хүчний командлагч, Танзани Улсын дэслэгч генерал Паул Мелла хэлсэн үгэндээ Монгол Улсын цэргийн хээрийн II шатлалын эмнэлэг нь энэхүү ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлох ёстой. Эмнэлгийн үйл ажиллагаа нь хойд секторын цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн манаанд найдвартай ар тал болж байна. Түүнээс гадна Монголын эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн болоод цэргийн ур чадварыг өндөр юм" хэмээн онцолжээ. Түүнчлэн орон нутгийн иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ нь цэрэг иргэний харилцааг зохицуулах, аюулгүй байдлын улаан зэрэглэлд байдаг Кабкабияа дахь НҮБ-ын баазын аюулгүй байдлыг хангахад ихээхэн тус нэмэр болж байгааг чухалчилан онцолж байсан юм.