богино мэдээ New

БНХАУ-д нүүрсний олборлолт буурч байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс энэ оны хоёрдугаар сард гангийн болон нүүрсний салбарт олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг тогтвортой барих бодлого баталсан..

Сэтгүүлч Н.Амаржаргал

     БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс энэ оны хоёрдугаар сард гангийн болон нүүрсний салбарт олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг тогтвортой барих бодлого баталсан. Үүнтэй уялдан тус улсын Шаньси, Шандунь, Өвөрмонгол зэрэг мужуудад байрлах нүүрсний уурхайнуудын ажлын хоногийн цөөлж эхэлжээ. Тухайлбал, Шаньси мужийн захиргаанаас жилийн ажлын хоногийг 330-аас 270 болгон цөөлсөн. Үүнээс гадна нүүрс олборлох голлох мужуудад ч ийм шийдвэр гаргаж буй аж. Ингэснээр нүүрсний олборлолт тус улсад 15 орчим хувиар буурна гэж үзэж байгаа юм байна. Олон улсын шинжээчид энэ нь хямралын үед ажлын байрыг хадгалж, олборлолтын бууруулсан хоёр талын ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж үзэж байгаа аж. Одоогоор тус улсад нүүрсний нийлүүлэлт эрэлтээ даваад байгаа боловч ирэх оноос тэнцвэржин үнэ аажмаар өснө гэж эдийн засагчид үзэж байна.