богино мэдээ New

Ховд Улаанбаатар чиглэлийн онгоцны дугуй салж иргэдийг сандаргажээ

ус онгоц хөөрөх гэж хурдаа авч байхад нэг дугуйн салж замаас гаран шороон замд орж ихээхэн хэмжээний тоосжилт үүсгэсэнээр зорчигчид орилолдон хашгирч ихээхэн түгшсэн байна үүний улмаас хувиарт нислэг хойшлогдон хэзээ нисэхээ мэдэхгүй хүлээж байна" гэлээ. .

 

Н.Уранхолбоо

Өнөөдөр Ховд хотоос Улаанбаатар хотын хооронд болох байсан нислэг хойшлогдсоныг МИАТ компани фасебоок хуудсанд ийнхүү мэдэгджээ.

Тус компанийн фэйсбүүк хуудаснаа “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн мэдэгдэл хийлээ.

Онгоцонд сууж явсан зорчигчдын ярсанаар  "Тус онгоц хөөрөх гэж хурдаа авч байхад нэг дугуйн салж замаас гаран шороон замд орж ихээхэн хэмжээний тоосжилт үүсгэсэнээр зорчигчид орилолдон хашгирч ихээхэн түгшсэн байна үүний улмаас хувиарт нислэг хойшлогдон хэзээ нисэхээ мэдэхгүй хүлээж байна" гэлээ.