богино мэдээ New

“Бидисек” компани хувьцааныхаа тоог өөрчиллөө

“Бидисек” компанийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт хуралдаж, гаргасан хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээндээ өөрчлөлт оруулжээ. .

    Сэтгүүлч Н.Амаржаргал

 “Бидисек” компанийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт хуралдаж, гаргасан хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээндээ өөрчлөлт оруулжээ. Тус компани 2014 онд зах зээл дээр нэмж зургаан сая ширхэг хувьцаа гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 17 сая ширхэг хувьцаатай болж бүртгүүлсэн юм. Тэгвэл энэ удаагийн хурлаар 13.6 сая ширхэг хувьцаа, хувь нийлүүлсэн хөрөнгийг 1.3 тэрбум болгон өөрчиллөө.