богино мэдээ New

Иргэдийн төгрөгт итгэх итгэл сэргэж байна

Монголбанк өнгөрсөн гуравдугаар сарын мөнгөний үзүүлэлтийг танилцууллаа. .

Сэтгүүлч Н.Амаржаргал

     Монголбанк өнгөрсөн гуравдугаар сарын мөнгөний үзүүлэлтийг танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөж, 10.1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс төгрөгийн хадгаламж 54.1, гадаад валютынх 20.8, төгрөгийн харилцах 11.4, гадаад валютын харилцах 9.5 хувийг эзэлж байна. Харин хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 4.2 хувь байгаа юм. Энэ хугацаанд төгрөгийн харилцах болон хадгаламж өссөн бол валютынх буурсан дүнтэй гарчээ. Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 673 тэрбум төгрөгөөр өссөн нь иргэдийн төгрөгт итгэх итгэл сэргэж буйг харуулж буй аж.