богино мэдээ New

Нарниа кинонд гардаг шиг хүн ямааны ирлийз мэндэлжээ

Холливуудын алдарт Нарниа цувралын талаар бид сайн мэднэ. Энэхүү кинонд элдэв янзын үлгэрийн амьтад олноор гардаг билээ. Тэдгээрийн нэг болох ямаан хүн бодит амьдрал дээр мэндэлжээ. .

    Сэтгүүлч Н.Урангоо

    Холливуудын алдарт Нарниа цувралын талаар бид сайн мэднэ. Энэхүү кинонд элдэв янзын үлгэрийн амьтад олноор гардаг. Тэдгээрийн нэг болох ямаан хүн бодит амьдрал дээр мэндэлжээ. Малайзын Фельда хотын ойролцоох нэгэн фермерийнд хүн нүүртэй ишиг төрсөн талаар олон улс даяар шуугиж эхэллээ. Ибрахим Басир гэдэг фермерийн ямаанаас төрсөн ишиг хүний хүүхэд шиг төрхтэй учир орон нутгийнхан "Хүүхэд" гэж нэрлэсэн юм. Харамсалтайн уг ямаан хүн төрөөд удалгүй үхжээ.

Тосгоныхон нь 63 настай И.Басирт мөнгө санал болгож, ишигний хүүрийг авах гэсэн ч тэрбээр татгалзаж, эрдэмтдэд судлуулахаар Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газрынханд өгсөн байна.