Орчин үеийн зочины өрөөний интерьер дизайн


2016-05-01 14:00:52 1

Орчин үед хүмүүс өөрсдийн амьдрах орчин нь болсон гэр орноо тав тухтай, өөрийн сэтгэлдээ нийцсэн дизайнтай тохижуулах сонирхолтой болсон. Үүнтэй зэрэгцэн интерьер дизайн ч бас хувьсан өөрчилөгдөж, өөрийн гэсэн өнгө төрхөө улам шинэчлэн өөрчилж байна.

Гэрийнхээ дизайныг хэрхэн өөрчилөхөө мэдэхгүй бол та манай мэдээллийн буланд анхаарлаа хандуулаарай!

Зочины өрөө гэдэг гэрийн хамгийн хүндэтгэлтэй өрөөний нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сүүлийн үед зочины өрөөний өнгө төрх тод, хурц элементүүдийг багтаасан, байгалийн чимэглэлүүдээр гоёсон зэрэг аксуссуаруудыг багтаасан, илүү орчин үеийн чиг хандлагатай болоод байгаа. Иймээс та зочины өрөөгөө өөрчилж, янзлахдаа хамгийн түрүүнд өнгөө сонгох хэрэгтэй. Өнгөний сонголт хамгийн чухал. Таны сонгосон өнгөөс шалтгаалж, зочины өрөөний өнгө төрх харагдах болно. Өнгө бүр өөрийн гэсэн утга агуулгатай. Жишээ нь улаан өнгө нь асан бадарч, эрч хүчтэй байхыг, ногоон өнгө тайвшруулж, хүч чадлыг сэргээж, ядаргаа тайлна, цэнхэр өнгө мөрөөдөлд умбуулж, сэтгэл сэргээнэ, шар өнгө гэрэл гэгээ, баяр баясал нэмнэ, ягаан өнгө нь итгэлтэй, эвтэй байхыг бэлэгддэг байна.

Хамгийн голлох өнгөө сонгосны дараа тавилгын өнгөө ханын хээтэйгээ зохицуулвал өрөө дулаахан, зохицсон харагддаг. Сүүлийн үед хүмүүс нүсэр том тавилгуудасс эрс татгалзаж, аль болох зай бага эзлэх, сонин дизайнтай, тод өнгтэй тавилгуудбг сонгох болсон. Ингэснээр өрөө уужим, зайтай том харагдахаас гадна хэрвээ танайх жаахан хүүхэдтэй бол татаж унагахааргүй, гүйж харайж тоглоход нь зайтай байх хэрэгтэй. Гэрийн тавилга заавал үнэтэй, чамин байх албагүй, ганцхан таны сэтгэлд нийцсэн, тав тухтай, чанартай байх шаардлагатай. Зочины өрөө цэвэр модоор хийсэн, буйдан нь арьсан эсвэл толбо болохооргүй материалтай байх нь цэвэр орчинг бүрдүүлж өгдөг. Мөн хулсаар хийсэн тавилгыг сүүлийн үед их хэрэглэх болсон бөгөөд гайхалтай харагдаж, жинхэнэ байгалийн өнгө төрхийг таны зочины өрөөнд бүрдүүлж өгнө.

Зочины өрөөний бас нэг чухал зүйл бол аксессуар юм. Үүнд хивс хивсэнцэр, зураг, цэцэг, гэрэл зэрэг элементүүд багтана. Хивс хивсэнцэр нь зочины голлох өнгөтөйгөө зохицсон байх хэрэгтэй, мөн ханандаа таны гэр бүлийн эсвэл орчин үеийн уран зураг, хуулбар зургууд зэргийг гоёмсог хүрээнд хийн өлгөвөл хоосон байсан хана шинэчлэн өөрчилөгдөж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна амьд эсвэл хиймэл цэцэг өрөөндөө тавих нь өрөөг энергээр дүүргэж, байгалийн мэдрэмжийг төрүүлдэг. Арчлахад хамгийн амархан ургамал бол хулс юм. Хулсыг зочины өрөөндөө тавьсан ч болно. Урт хулс нь аз жаргалыг бэлэгддэг бөгөөд гоёмсог шилэнд хийгээд тавьхад гайхалтай харагддаг.

Эцэст нь хэлэхэд та зочины өрөөгөө яаж ч өөрчилөн янзалж болохоос гадна интерьер дизайнараас зөвлөгөө авч өөрийн хүссэн өнгө төрх, орчин үеийн дизайнаар янзалж болно. Хамгийн гол нь таны болон танай гэр бүлийнхний алжаалаа тайлж, гэр бүлээрээ амарч тухлахад тохиромжтой, таашаал өгөхүйц байх нь чухал гэдгийг бүү мартаарай! Таны гэр таны өөрийн энерги, эрч хүч авах ертөнц юм шүү!

Зочны өрөөг тохижуулах 15 алхам

     Зочны өрөө гэдэг тухайн айлын өнгө төрх, зэрэг зиндааг илэрхийлж байдаг. Мөн гэр бүлийн нийт гишүүд бүгд цугларч амьдралын асуудлаа хэлэлцдэг гол өрөө бол зочны өрөө. Тиймээс ч энэ өрөөнд өөрийн гэр бүлийн болон гадны зочдын сэтгэлийг татаж байх ээлтэй зөв энерги маш чухал. Бусад өрөөний байрлал тохижилт буруу байвал ганцхан зочны өрөөгөө найман буланг нь олж махбодийнх дагуу тохижуулж болдог. Тиймээс энэ өрөөг ерөнхий гэр хэмээн авч үзэж болно.

1. Зочны өрөөний тэнцвэртэй энергийн зохицол 
Хэн ч харанхуй гэрэл муутай өрөөнд дургуй. Мөн сонин уншиж зурагт үзэхэд хэт их хурц гэрэл ч хэрэггүй. Тиймээс танай зочны өрөөний нарны гэрэл болон сүүдэрийг зөв зохицуулах шаардлагатай бөгөөд эс чадвал өрөөний сайн муу энергийн тэнцвэржилт алдагдана. Хэт харанхуй өрөөг сайн гэрэлтүүлж хуралдсан муу энергийг сарниулах хэрэгтэй.
  
2. Хаалга цонхны байрлал 
Таныг өрөөндөө орох үед цонхоор гадаах цэцэрлэг харагдаж энэ нь танд эрч хүч урам зориг нэмдэг байж магадгүй юм. Гэвч таныг хаалгаа нээх болгонд хаалгаар орж ирэх энергийн урсгал хаалганы чанх өөдөөс харсан цонх болон салхивчаар гадагшлах болно. Ингэж хаалганы өмнөөс харсан цонхонд хаалт хийх юмуу аль эсвэл байнга хааж, хөшигөө татаж тэрхүү хаалгаар орж ирж буй энергийн урсгалыг зогсоож өрөөнд тараах хэрэгтэй. Хэрэв танайд гаднаас гэрэл нэвтэрдэг хэтэрхий олон хаалга цонх байдаг бол тэдгээрийн өмнө байнга ямар нэгэн хаалт тавьж, хэрэгцээгүй хаалгыг болж өгвөл хаалттай байлгахыг зөвлөе.


  
3. Өрөөний хэлбэр 
Зочны өрөөний хамгийн тохиромжтой хэлбэр бол тэг дөрвөлжин юмуу аль эсвэл тэгш өнцөгт хэлбэр юм. Энэ нь манай нөхцөлд нийтлэг байдаг ч танай өрөө буруу хэлбэртэй байвал энэ нь өрөөг тэнцвэргүй болгодог. Ийм өрөө нь маш муу “Фэн Шуй” юм.
  
4. Тавилгын байршил 
Зочны өрөөний тавилга чинь орж ирж буй энергийн урсгалыг өрөөн дотор чөлөөтэй эргэлдүүлж байхаар тавигдсан эсэхийг шалга. Энэ нь танай зочны өрөөнд байгаа хүмүүс болон зочдод сайн энергийг түгээдэг бөгөөд хамгийн тохиромжтой хэлбэр нь найман талтай буюу “Па Куа” толь шиг (зурагт үзүүлснээр) байвал маш сайн.
  
5. Суудлын байрлал 
Таны суудал таатай байрлалд байна уу? Таны ивээлтэй зүгрүү чинь харж байна уу? Та Фэн Шуйгийн тусламжтайгаар куа дугаараа ашиглаж өөрийн 4 сайн, 4 муу зүгийг олж өрөөнд байхдаа аль болох сайн зүгрүүгээ харж сууж байгаарай.
  
6. Буйдан сандлын байрлал 
Танай буйдан сандалууд өөд өөдөөсөө харсан эсэхийг хар. Энэ нь эрүүл бус харьцаа болон сөргөлдөөнийг бий болгодог. Зочны өрөөн дэх буйдан ороо цулгуй хананы өмнө (ялангуяа өрөөний хаалганы эсрэг) тавибал сайн. Энэ нь яст мэлхийний тусламж авч байна гэж бэлэгддэг. 
  
7. Өнгө будаг 
Зочдын өрөөнд өнгө ч бас чухал. Ялангуяа засвар хийж буй айлд энэ нь бүр ч их хамаатай. Аливаа өнгө хэт их давамгайлвал муу энерги үүсгэж өрөөний тэнцвэрийг алдагдуулдаг. Хэрэв өрөөний чинь хана тааз тэр аяараа гэрэлтэй цайвар өнгө зонхилж байвал түүнийг тэнцвэржүүлхийн тулд тавилгандаа аль болох бараан өнгийг сонгоорой. 
  
8. Хурц ирмэг, үзүүртэй зүйлсээс зайлсхий 
Мөн хурц ирмэгтэй зүйл болон янз бүрийн булан тохой тань руу чиглэсэн эсэхийг шалга. Ялангуяа таныг сууж байхад тань руу удаан хугацаагаар чиглэсэн ийм өнцөг нь таны ажлын амжилт, азын тэнгэр, сайн сайханд маш муу нөлөөтэй. Тиймээс тийм өнцөг засах арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй ба хялбар арга нь та өөрөө өөр тийш шилжиж байрлах явдал юм.
  
9. Таазны хөндлөвч эрүүл мэндэд хортой 
Хэрвээ таны чанх дээр байрлах ямар нэгэн хөндлөвч мод, эсвэл доош чиглэсэн хурц өнцөг байвал энэ нь маш муу Фэн Шуй ба даралт ихсэх ялангуяа зүрх судасны өвчтэй хүнд үхлийн аюулд ч хүргэх муу талтай. Түүнийг засахын тулд салхин хонх өлгөх, эсвэл “Бамбуу” (хулс) тарих хэрэгтэй. 
  
10. Амьд ургамал зочны өрөөнд сайн 
Дээрхийн адил тань руу чиглэсэн хурц өнцөгийн нөлөөг зөөлрүүлэхдээ тэрхүү өнцөгөө дагуулж янз бүрийн ургамал, мөлхөө цэцэг тарьж болно. Тэрхүү ургамал, мөлхөө цэцгүүд нь өнцөгөөс гарах муу энергийн хүчийг маш сайн сааруулдаг юм. 
  
11. Эмх замбараагүй байлгах нь сөрөг муу энерги үүсгэнэ 
Хэрэв таны зочны өрөө эмх замбараагүй, элдэв янзын хог новшоор дүүрэн байдаг бол үүнийгээ яаралтай засаж цэвэрлэх хэрэгтэй. Учир нь зочны өрөөний эмх замбараагүй бохир байдал нь таныг тав тухтай байдлыг эвдээд зогсохгүй маш муу энерги ялгаруулдаг юм шүү. 
  
12. Гэр бүлийн зурагаа хаана байрлуулах вэ 
Зочдын өрөөнд гэр бүлийн гишүүдийн янз бүрийн жаазтай олон зурагнууд байх нь элбэг байдаг. Энэ нь дэмий зүйл бөгөөд түүний оронд гэр бүлийн ганцхан зурагийг гоёмсог жаазанд хийж Гэр бүлийн аз жаргалын булан болох зүүн ханандаа өлгөх тохиромжтой байдаг. Гэхдээ мэдээж зурагт багтсан хүмүүс баяр баясгалантай инээмсэглэж байвал илүү сайн гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу. 
  
13. Замбараагүй хээ, хурц өнгө муу нөлөөтэй 
Нүд чилж мэдрэл ядраамаар хурц, гял цал өнгөтэй, эмх замбараагүй хээтэй хивс болон хөшиг бүү тавиарай. Энэ нь таныг тайван сайхан амраахаасаа илүү эмх замбараагүй тогтворгүй болгож, ухаан санааг чинь будлиантуулж орхино.
  
14. Найман зүгийн утга учирыг ойлгож ашигла 
Хэрэв та өөрийн амьдралаа илүү утга учиртай болгъё гэвэл ертөнцийн найман зүгийнхээ утга учир, шинж чанарыг илүү сайн мэдэж авах хэрэгтэй. Ер нь Фэн Шуйд энэ найман зүг нь их чухал бөгөөд орчин тойрноо ойлгож хүндэтгэх ухаан гэдэг маань үүн дээр л суурилдаг юм. Жишээ нь: зүүн урд буюу эд баялагийн зүгт төмөр эдлэл болон телевизор тавих нь танай гэрт орж ирсэн модны буюу мөнгөний энергийг цавчиж устгах болно.
  
15. Хэт модернист буюу авангард хийцийн тавилганаас зайлсхий
Өрөөний тавилга нь бодит амьдралд аль болох тустай, тогтвортой байхыг бэлэгдсэн байвал сайн. Эцэст нь, цэвэр цэмцгэр, зөв байрлалтай өрөөнд л энергийн урсгал жигд саадгүй эргэлдэж байх болно гэдгийг анхаараарай.

Барилга.МН


Сэтгэгдлүүд

  • Unshigch

    2016-05-02

    Bayrlalaa tugeene.mn. heregtei medeelel bna.