богино мэдээ New

Хөвсгөлөөс алтан эмээл олджээ

Хөвсгөл аймгаас алтан эмээл олдсон гэх сураг сонсогдов. Одоогоор тус эмээл хэддүгээр зууных болохыг хэлж мэдэхгүй байгаа юм байна. .
Хөвсгөл аймгаас алтан эмээл олдсон  гэх сураг сонсогдов. Одоогоор тус эмээл хэддүгээр зууных болохыг хэлж  мэдэхгүй байгаа юм байна. 

Ямартай ч тус эмээлийг хэсэг залуучууд хиргисүүр ухаж байгаад олж,  эртний эдлэл худалдаж авдаг хүмүүст өндөр үнээр  зарж борлуулсан аж. Ямартай ч  эмээл  олдох үедээ   моднууд нь өмхөрөөд уначихсан, зөвхөн баавар тэргүүтэй гоёлууд нь бүрэн бүтнээрээ байсан гэнэ.   

Эх сурвалжийн өгүүлснээр, эртний эдлэл худалдан авдаг хүмүүс  эмээлийг ихэд нууцалж байгаа бөгөөд  эмээлийн үнэр авсан хятад худалдаачид  маш өндөр үнийн санал хэлж  тэднийг ээрүүлдэх болжээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Х. Норжин