богино мэдээ New

11.9 сая төл хүлээн авчээ

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт эх малын 50.3 хувь нь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн авсан талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. .

      Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/

 Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт эх малын 50.3 хувь нь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн авсан талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 1.9 саяар нэмэгдсэн дүн аж. Үүнээс 32 мянган ботго, 103 мянган унага, 310 мянган тугал, 6.2 сая тугал, 5.2 сая ишиг бойжиж байна. Төл бойжилт 93 хувьтай байгаа аж.