богино мэдээ New

Гадаад өрийн 74 хувийг хувийн хэвшлийн зээл эзэлж байна

Манай улсын гадаад өр өнгөрсөн оны эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.доллар хүрсэн талаар Монголбанкнаас мэдээлж байна. .

Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/

    Манай улсын гадаад өр өнгөрсөн оны эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.доллар хүрсэн талаар Монголбанкнаас мэдээлж байна. Үүнээс Засгийн газрын өр 3.6 тэрбум ам.доллар байгаа бол Монголбанк Хятадын Төвбанктай хийсэн своп хэлцлийн үр дүнд 1.8 тэрбумыг авч ашиглаад байгаа юм. Харин толгой компаниас охин компани руу шилжүүлсэн шууд хөрөнгө оруулалт болон зээллэг нь 10.6 тэрбум ам.доллар болжээ. Мөн манай улсын нийт гадаад өрийн 74 хувийг хувийн хэвшлийнхний зээл эзэлж буй юм.