богино мэдээ New

Базарсадын Болдбаатарын “Зүрхэн нутаг” тоглолт болно

Түүний дуунуудаас охинтойгоо хамт дуулсан “Ухаан цэцэг хоёр” дуу нь олон мянган хүний зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээл. Ялангуяа охиных нь “Та миний талын ухаан, танхилхан биеийг минь ургуулсан ухаан” хэмээн аав руугаа харан дуулдаг нь хүмүүст аанай л нэг дотно сэтгэгдлийг төрүүлж, уран бүтээлийг нь шимтэх нэгэн ёсны амин дэм болдог..

Сэтгүүлч Л.Баатархүү /www.tugeene.mn/

   “Миний Монгол”, “Их Монгол”, “Тогоруутай нуур” зэрэг олон арван хит дууны эзэн МУСТА Базарсадын Болдбаатар үзэгч, сонсогч фэнүүдтэйгээ тун удахгүй уран бүтээлээрээ уулзах гэж байна. Тодруулбал, тэрбээр “Зүрхэн нутаг” гэх сайхан тоглолтоо ирэх сарын 4-ний 19:00 цагаас Улаанбаатар хотноо, Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон сүү”, “Нутгийн зам групп” ХХК ажиллаж байгаа аж.

Түүний дуунуудаас охинтойгоо хамт дуулсан “Ухаан цэцэг хоёр” дуу нь олон мянган хүний зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээл. Ялангуяа охиных нь “Та миний талын ухаан, танхилхан биеийг минь ургуулсан ухаан”  хэмээн аав руугаа харан дуулдаг нь хүмүүст аанай л нэг дотно сэтгэгдлийг төрүүлж, уран бүтээлийг нь шимтэх нэгэн ёсны амин дэм болдог. Өнгөрсөн 2006 онд Соёл урлагийн их сургуулийг төгссөн туранхай бор эрийн дотор их юм бий. Тэр 2013 он хүртэл долоон жилийн хугацаанд зургаа, долоон тоглолт аль хэдийнэ хийчихсэн, 21 аймгийн 200 гаруй сумаар уран бүтээлээ өргөчихсөн байв. Түүнийг хүмүүс ястай уран бүтээл ч гэж хэлдэг.

Ийнхүү ястай уран бүтээлчийнхээ тоглолтыг хүлээн суугаа та бүхэн 9999-9776, 9477-9776 утсаар холбогдож тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.