богино мэдээ New

Банкуудын алдагдал буурчээ

Арилжааны банкуудын нэгдсэн тайланг Монголбанкнаас өчигдөр танилцууллаа..

Сэтгүүлч Б.Амаржаргал /www.tugeene.mn/

Арилжааны банкуудын нэгдсэн тайланг Монголбанкнаас өчигдөр танилцууллаа. Банкуудын нийт актив өнгөрсөн сард өмнөх сараасаа 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэн, 22 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс банкуудын нөөц хоёр, Засгийн газрын үнэт цаас 2.5, үнэт цаас нэг, зээл 11.7 их наяд төгрөг байгаа бол Төвбанкны үнэт цаас 700, гадаад актив 960 тэрбум төгрөг болсон аж. Мөн өөрийн хөрөнгө нь 140 тэрбум төгрөгөөр өсчээ. Банкуудын алдагдал энэ оны эхний хоёр сард өсөж байсан. Харин өнгөрсөн сард буурсан үзүүлэлттэй гарлаа.