богино мэдээ New

ААШТ2016: Д.Сумъяа алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн 2016 оны азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг-д Доржсүрэнгийн Сумъяа алтан медаль хүртлээ..

Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д Доржсүрэнгийн Сумъяа алтан медаль хүртлээ.

Түүний хувьд Азийн аваргын 15 дахь алтан медалийг ийнхүү эх орондоо авчирч байна.

Шигшээ барилдаанд мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан Дитэй барилдаж торгуулиар хожигдож яваад барилдааны үндсэн цаг дуусахад 24 секунд дутуу байхад этэж вазари үнэлгээ авч өрсөлдөгчөө яллаа.

Д.Сумъяа ААШТ-ээс 2012, 2013, 2014 он дараалан хүрэл медаль хүртсэн бол 2015 онд шагналт VII байр эзэлж байсан билээ.

news.gogo.mn