богино мэдээ New

Кобе Брайнтын сүүлчийн тоглолтын тасалбар 10 мянган доллар хүрсэн байна

НБА-н түүхэн дэхь хамгийн шилдэг тоглогчдын нэг Кобе Брайнт хэдхэн цагийн дараа 20 жилийн НБА-н карьерийнхаа сүүлчийн тоглолтын тасалбар 10 мянган доллар хүрсэн байна . - НБА-н түүхэнд 30.000 оноо, 6000 дамжуулалт үзүүлсэн цорын ганц тоглогч.

 НБА-н түүхэн дэхь хамгийн шилдэг тоглогчдын нэг Кобе Брайнтын НБА-н сүүлийн тоглолт энэ сарын 13 нд болох билээ. Учир нь түүний баг НБА-н дараагийн шатанд үлдэж тоглох эрхгүй болж байгаа учраас алдарт сагсанбөмбөгч сүүлийн тоглолтоо хэдхэн хоногийн дараа хийх гэж байгаа юм. Сүүлийн үед гарч байгаа мэдээллээс 38 настай шилдэг тоглогчын Стэплэс Центерт Юта Жаззын эсрэг хийх тоглолтыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хөгжөөн дэмжигч нар зорин ирж байгаа бөгөөд мөн алдартай дуучид жүжигчид болон улс төрийн нэр хүндтэй хүмүүс түүний сүүлийн тоглолтыг үзэх гэж үнэтэй тасалбар захиалж байгаа аж. Одоогийн байдлаар түүний тоглолтын хамгийн үнэтэй тасалбар 10.000 орчим доллараар зарагдсан байна.

 Алдарт сагсанбөмбөгч Лос Анжелс Лэйкэрсын төлөө 20 жил НБА-д тоглохдоо 5 удаа аваргын цом хүртэж 1 удаа улирлын үнэ цэнэтэй тоглогч, 18 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож 2 удаа Олимпийн наадмаас шигшээ багтайгаа хамт алтан медаль хүртэж байсан юм.

 

Алдарт тоглогчын  НБА-д үзүүлсэн зарим нэг " Хамгийн хамгийн " статистикаас үзүүлж байна.

      - НБА-н түүхэнд 30.000 оноо, 6000 дамжуулалт үзүүлсэн цорын ганц тоглогч

 - Хамгийн олон жил нэг багт тоглосон тоглогч " 20 " жил Лос Анжелс Лэйкэрс

 - Нэг тоглолтонд хамгийн олон оноо авсан 2 дахь тоглогч

 - Карьерийн турш 40 ба түүнээс дээш оноо хамгийн олон удаа авсан тоглогч " 134 "

 - Бүх оддын тоглолтонд хамгийн олон удаа " MVP " хүртсэн тоглогч 2002, 2007, 2009, 2011

 - Бүх оддын тоглолтонд дарааллан хамгийн олон удаа сонгогдсон тоглогч, 18 удаа 

 - НБА-д хамгийн залуудаа гарааны тавд багтсан тоглогч, 18 нас 158 өдөр

 - Нэг тоглолтонд 3 зайнаас хамгийн олон оруулсан тоглогч 

эх сурвалж: www.medee.nuudel.mn