богино мэдээ New

Саудын Арабын хатуу журам

Саудын Арабын хөлбөмбөгийн лигийн "Аль Шабаб", "Аль Кадисия" багуудын тоглолт 0:2-ын харьцаатай үргэлжилж байх үед зочин багийн довтлогч "Аль Шабаб" багийн хаалгачийн үсний засалт дүрэм бус байгаа талаар шүүгчид гомдол мэдүүлснээр тоглолт зогсоход хүрчээ. .

Саудын Арабын хөлбөмбөгийн лигийн "Аль Шабаб", "Аль Кадисия" багуудын тоглолт 0:2-ын харьцаатай үргэлжилж байх үед зочин багийн довтлогч "Аль Шабаб" багийн хаалгачийн үсний засалт дүрэм бус байгаа талаар шүүгчид гомдол мэдүүлснээр тоглолт зогсоход хүрчээ. Талбайн шүүгч хаалгач Валид Абдуллын үсний засалт тогтоосон журмыг зөрчсөн хэмээн үзсэн  байна. Саудын Арабын Хөлбөмбөгийн Холбооны журмын дагуу энэ тохиолдолд тоглогчийг сэлгээгээр суулгах, эсвэл үсийг нь дүрмийн дагуу засах гэсэн 2 заалттайгаас дасгалжуулагч 2 дахийг нь сонгожээ. Ингээд талбайд үсчин гарч ирж хаалгачийн үсийг богиносгосноор тоглолт цааш үргэлжилсэн гэнэ.

Саудын Арабын Хөлбөмбөгийн Холбоо болон Үндэсний Олимпийн Хорооны шинэ журмаар өвөрмөц үсний засалт нь исламын шашин болон тус улсын хааныг үл хүндэтгэсэн явдал хэмээн үзэж хориглоод байгаа ажээ.

 

Чадраабал Баатарзориг/UBS/