богино мэдээ New

Тав хоногт багтаан шатахууны үнэ бууруулах шаардлага хүргүүлэв

Өнгөрсөн сард Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас авто бензин, дизелийн түлшний үнэ дахин буурах боломжтойг тооцоо судалгаатай нь мэдэгдсэн..

Өнгөрсөн сард Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас авто бензин, дизелийн түлшний үнэ дахин буурах боломжтойг тооцоо судалгаатай нь мэдэгдсэн.

Энэ талаараа нефть импотлогч компаниудад уриалга хүргүүлжээ. Гэтэл нефть импортлогч компаниуд үнийг бууруулах арга хэмжээ аваагүйгээр үл барам харин ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас “Авто бензин, дизелийн түлшний үнийг бууруулах боломж байхгүй” гэсэн мэдээлэл өгчээ.

МҮЭ-ийн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгааллах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоод хамтран Газрын тосны газар, ШӨХТГ,  нефть импортлогч компаниудыг дөрөвдүгээр сарын 6–нд “Шатахууны үнэ” зөвшилцөх уулзалт хийж шатахууны үнэ бууруулах боломжтой эсэх талаар ярилцахыг урьсан ч ирээгүй байна.

Иймд ШӨХТГ-аас ажлын тав хоногт багтаан авто бензин, дизелийн түлшний бөөний болон жижиглэнгийн үнийг бууруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг шаардаж холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудад өнөөдөр албан шаардлага хүргүүлжээ.

www.news.gogo.mn