богино мэдээ New

Ноён Бондгор: Лхагва гарагт аль дүүргээс нэр дэвшихээ зарлана

Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаярыг Баянгол дүүргээс нэр дэвших нь гэх мэдээлэл нэг хэсэг цахим сайтуудаар гарсан. Харин тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулж, урлагийн хүн учраа дуугаараа тэмцэл хийнэ, сонгуульд нэр дэвшихгүй гэх утгатай мэдэгдэл хийж байсан. .
Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаярыг Баянгол дүүргээс нэр дэвших нь гэх мэдээлэл нэг хэсэг цахим сайтуудаар гарсан. Харин тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулж, урлагийн хүн учраа дуугаараа тэмцэл хийнэ, сонгуульд нэр дэвшихгүй гэх утгатай мэдэгдэл хийж байсан. 

Тэгвэл саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа нэр дэвшиж ч магадгүй гэж ярьжээ. Тэрбээр “Ирэх лхагва гарагт хэвлэлийн хурал зарлаж албан ёсны мэдээлэл хийнэ. Тэр хурал дээр аль дүүргээс нэр дэвшихээ зарлана. Хэвлэлийн хурлынхаа үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

Урлаг, соёлынхон УИХ-д нэр дэвшлээ л гээд байх юм. Нийгэм өөрөө биднийг ийм зүйл рүү шахаж байна. Зөвхөн урлаг соёлынхон биш, эх орноо гэсэн сэтгэлтэй залуу хүн бүр нэр дэвших боломжтой шүү дээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn