богино мэдээ New

ЭМД-ын хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад шинээр 6 эм нэмжээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг шинэчилж, шинээр зургаан нэр төрлийн эм нэмсэн байна. Эдгээр шинэ эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд оржээ. Тодруулбал, эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Элевит, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренаталыг тус бүрийг 25 мянган төгрөгөөр хөнгөлүүлэн худалдан авах боломжтой болсон байна..

www.mongolcom.mn

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг шинэчилж, шинээр зургаан нэр төрлийн эм нэмсэн байна. 

Эдгээр шинэ эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд оржээ. Тодруулбал, эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Элевит, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренаталыг тус бүрийг 25 мянган төгрөгөөр хөнгөлүүлэн худалдан авах боломжтой болсон байна.

Мөн 25-35 мянган төгрөгөөр зарагддан жирэмснээс хамгаалах Ярина, Джес, Диана зэрэг эмийг 15-20 мянган төгрөгөөр хөнгөлөн олгох болжээ. Дээрх эм, амин дэм нь эмэгтэйчүүдэд ашиг тус ихтэй ч өндөр үнэтэй учир худалдан авахад хүндрэлтэй байжээ.

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 1-нээс эхлэн орон даяар мөрдөж байна.

Эмийн нэрсийн жагсаалт

Үргэлжлэлийг энд дарж  

http://www.ndaatgal.mn/tailan/file/08_Emiin%20jagsaalt_2016%2003%2025.pdf үзнэ үү. 

Г.Ганаа