богино мэдээ New

УИХ-ын гишүүн Г.Уянга МҮАН-ын гишүүнчлэлээсээ татгалзав

Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянгаас намын гишүүнчлэлээсээ татгалзах уу гэхэд “хараахан шийдээгүй байгаа” гэсэн хариултыг өгч байсан юм. .

УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог нар УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгээсээ гарах хүсэлтээ бүлгийн даргадаа өгсөн билээ. Тэдний хүсэлтийг өнөөдөр УИХ-ын дарга гишүүдэд танилцуулснаар албан ёсоороо бүлгээсээ гарсан юм. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянгаас намын гишүүнчлэлээсээ татгалзах уу гэхэд “хараахан шийдээгүй байгаа” гэсэн хариултыг өгч байсан юм. Тэрээр шийдвэрээ гаргаж өнөөдөр Монгол Үндэсний ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа тухай өргөдлөө өөрийн гараар бичжээ.

                      Ж.МАРАЛ www.medee.mn