богино мэдээ New

Гадны банк эрсдлээ үүрээд Монголд орж ирэг л дээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны өдийд бизнес эрхлэгчидтэй уулзсан юм. Тэрээр өчигдөр үндэсний үйлдвэрлэгчидтэй дахин уулзаж, цаашид гурван чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ амлав. Эдгээр нь дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг импортлох бол өндөр татвар ноогдуулах, дотоодын үйлдвэрүүдээ төр худалдан авалтаар дэмжих, хувийн хэвшилд төрөөс баталгаа олгох зэрэг юм. Энэ уулзалтаар бизнес эрхлэгчид дараах саналыг хэллээ..

“Де Факто” нэвтрүүлгийн хөтлөгч, нийтлэлч Д.Жаргалсайхан:

 -Ерөнхийлөгч жилийн жилд сайхан үг хэлдэг. Сая хэлээгүй хоёр зүйл байна. Төр, засгийн удирдлагын чадварын асуудал, ашиг сонирхлын зөрчилдөөний  асуудлыг тавимаар байна. Монгол Улсын сайд болж байгаа хүмүүс өөрсдийнхөө салбарт бизнес хийдэггүй баймаар байна. Тэд өөрсдөдөө ажил мэргэжлийн шаардлага гэж тавимаар байна. Харилцааны соёлтой, 2-3 гадаад хэлтэй, ашиг сонирхлын зөрчлөө орхисон хүн байхгүй бол таны сая хэлснийг дараа дараагийн Засгийн газар ярьсаар байх болно.

Яам байгуулснаар Аж үйлдвэрийн салбарын ажлыг хийдэггүй. Амжилтад хүрсэн бүх оронд эдгээрийг хувийн хэвшил өрсөлдөөний замаар хийдэг. Хувийн хэвшилд өрсөлдөх замыг нь нээж, төр зөвхөн стандарт тогтоож өөрөө шүүгч нь байх ёстой. Шилэн дансыг улс төрийн намууд дээр бий болгохгүй бол намд хандив өгсөн нэрээр бизнес нь орж ирээд, өөрсдөө шүүгч болоод, шүүгч болоогүй хүмүүс маш их саад болж байна. Хөлбөмбөгөөр бол өөрөө гоол хийж байгаа сураг, дүр зураг маш их байна.