богино мэдээ New

Түрэгийн үеийн хадны бүрэн оршуулга олдлоо

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ Түрэгийн гэхээр МЭ 552-745 онд хамаарна..

 

Монгол Улсын нутагт археологийн хайгуул малтлага, судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжлийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулагыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр судлаачдын нэгдсэн багаар анх удаагаа археологийн авран хамгаалах малтлагыг хийлгэлээ. Уг оршуулгыг Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны 10 дугаар сард орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу бүртгэн баримжуулж ажилласан. Уг хээрийн багийн хээрийн судалгааны үр дүнд энэхүү хадны оршуулга устаж үгүй болохоос өмнө археологийн авран хамгаалалтын малталгыг хийлээ. Уг хадны оршуулгаас эмээл, хазар, шавар ваар, модон аяга, дөрвөн янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь олсдон. Мөн зүлдлэн авсан дөрвөн шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгийн богц олдлоо. Уг археологийн авран хамгаалах малтлагын багт Ховд их сургуулийн Түүх, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, БМС Б.Сүхбаатар, жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан н.Сэмбэдорж нар багтан ажилласан байна. Уг археологийн авран хамгаалах малтлагыг санхүүжүүлэн дэмжсэн Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч Ч.Чинбат, бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн н.Цэрэндорж мөн хяналт тавин ажилласан Мөнххайрхан сумын Борт багын Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч нарт гүн талархал илэрхийлье.

эх сурвалж: Ховд аймгийн Музей
Баатарсүрэн Баасан