богино мэдээ New

Анжелина Жоли хүнд байдалтай эмнэлэгт хүргэгджээ

Холливудын од Анжелина Жолийн бие муудаж, маш яаралтай эмнэлэгт хүргүүлсэн, тэр одоо ч эмнэлэгт байгаа гэж өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжууллаа. 40 настай Анжелина Жоли 169см өндөр хэрнээ биеийн жин нь ердөө 35кг байгаа талаар манай сайт өмнө бичиж байсан билээ..

Холливудын од Анжелина Жолийн бие муудаж, маш яаралтай эмнэлэгт хүргүүлсэн, тэр одоо ч эмнэлэгт байгаа гэж өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжууллаа. 40 настай Анжелина Жоли 169см өндөр хэрнээ биеийн жин нь ердөө 35кг байгаа талаар манай сайт өмнө бичиж байсан билээ.

"Анжелинагийн бие их хүнд байгаа,бие махбодь, мэдрэлийн ядаргаанд орсон бололтой" гэж түүний эмнэлэгт хэвтсэн шалтгааны талаар сонин хэвлэлээр бичиж байна. "The National Enquirer" тэргүүтэй сонин хэвлэлд "Энджи үхэж байна, тэр тулаанд ялагдлаа. Түүний биеийн жин ердөө 35кг" хэмээжээ. 

Гэвч Брэд Питтийн ч, Анжелина Жолийн ч албан ёсны төлөөлөгчид энэ талаар ямар нэг тайлбар өгөхгүй байгаа нь шуугианыг улам дэврээсээр. 4 сарын 5-нд Анжелина эмнэлэгт хэвтсэн гэнэ. Анжелина маш их турж байгаа нь хорт хавдар эсвэл нойр булчирхайн өвчнөөс болсон гэж зарим судлаач таамаглаж байна. Анжелина одоо бараг 7-10 настай хүүхэд шиг жинтэй байгаа нь эмч нар, мэргэжлийн хүмүүсийн гайхашралыг төрүүлсээр. Ямар ч гэсэн хөх авахуулах мэс заслаас болж ингэж турахгүй гэдэг дээр тэд санал нэгдэж байна. 

Алдартай од Анжелина кинонд тоглохын зэрэгцээ найруулагч, кино зохиолч гээд олон ажлыг амжуулдаг. 6 хүүхдийн эх Анжелина бол 2 Оскартай, 3 ширхэг "Алтан бөмбөрцөг"-тэй, Америкийн кино жүжигчдийн гильдийн 2 шагналтан. Тэр бас НҮБ-ын Сайн дурын элчийн хувиар дэлхийн ядуу буурай орнуудад айлчилж, буян үйлддэг билээ.

www.mnews.mn