богино мэдээ New

1300 жилийн настай зочид буудал

Дэлхийн хамгийн хөгшин Нишияама Онсен Кэйюүнкан МЭ-ийн 705 онд байгуулагдаж байжээ. Япон Улсын Наяакава тосгонд орших тус зочид буудал энэ жил 1311 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд одоо хэр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ хугацаанд зочид буудлыг 52 гэр бүл эзэмшиж байсан бөгөөд олон удаа хаагдаж, засварт орж байжээ..

Дэлхийн хамгийн хөгшин Нишияама Онсен Кэйюүнкан МЭ-ийн 705 онд байгуулагдаж байжээ. Япон Улсын Наяакава тосгонд орших тус зочид буудал энэ жил 1311 жилийн  ойтойгоо золгож байгаа бөгөөд одоо хэр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ хугацаанд зочид буудлыг 52 гэр бүл эзэмшиж байсан бөгөөд олон удаа хаагдаж, засварт орж байжээ.

Хамгийн сүүлд 1988 онд засварт оруулахдаа гадна хэсгийг Японы уламжлалт хэв маягаар, дотор талыг орчин үеийн байхаар бүрэн тохижуулжээ. Нишияама Онсен Кэйюүнкан нь сүрлэг сайхан уулсын дунд халуун рашаанд сууж гүн тайвшралыг олоход хамгийн тохиромжтой газар аж.

Ингээд олон зууны турш самурай нарын алжаалаа тайлж ирсэн зочид буудлыг танилцуулж байна.

Зочид буудлыг гаднаас нь харахад 

1300 жилийн настай зочид буудал

Газар доороос оргилох халуун булаг

1300 жилийн настай зочид буудал

Уулсын дунд оршдог тул цонхоор сүндэрлэн дүглийх уулс харагдана. Кинонд гардаг шиг өглөөний цайг энд ууж болно

1300 жилийн настай зочид буудал

Зочид буудлын хажуугаас халуун рашаан ундардаг. Буудлын бүх ус нэг гарвалтай. Энд мөн халуунаар оргилох усан оргилуурч бий

1300 жилийн настай зочид буудал

Буудал 35 өрөөтэй, Японы уламжлалт загвараар тохижуулсан буудлын зарим өрөөнд ороход самурайн үед очсон мэт сэтгэгдэл төрнө

1300 жилийн настай зочид буудал

Зарим өрөөнд чулуун усан сан байх бөгөөд усан сэлээгүй үедээ алжаалаа тайлах саун ч бий

1300 жилийн настай зочид буудал

1300 жилийн настай зочид буудал

1300 жилийн настай зочид буудал

www.eagle.mn