богино мэдээ New

Хорлоо эмээг шинэ байшинтай болгожээ

“Монгол тусгал, залуусын нэгдэл” ТББ-аас 90 настай С.Хорлоо гуайг шинэ байртай болгожээ. Ганц өргөмөл хүүтэй тэрээр Дэнжийн мянгын Цагаан байранд ямар ч дулаалгагүй байранд амьдарч байсан байна. Дээрх ТББ-ын тэргүүн Б.Ням-Эрдэнэ С.Хорлоо гуайтай санамсаргүй танилцан, гэрт нь очиж байдлыг мэдсэнээр шинэ байртай болгох санаачилга гаргажээ. Ингээд “Эрдэнийн шинэ өргөө” компаниас 2 сая 500 мянган төгрөгөөр төмөр карказ авч, хаалга, цонх, дулаалгыг нэмж аваад, долоо хоногийн дотор шинэ байшинг барьж дуусгасан байна. Энэ ажилд орон нутаг болон хилийн чанадаас олон хүн хандив ирүүлжээ. “Монгол тусгал, залуусын нэгдэл” ТББ хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1000 орчим гишүүнтэй юм байна. .

“Монгол тусгал, залуусын нэгдэл” ТББ-аас 90 настай С.Хорлоо гуайг шинэ байртай болгожээ. Ганц өргөмөл хүүтэй тэрээр Дэнжийн мянгын Цагаан байранд ямар ч дулаалгагүй байранд амьдарч байсан байна. Дээрх ТББ-ын тэргүүн Б.Ням-Эрдэнэ С.Хорлоо гуайтай санамсаргүй танилцан, гэрт нь очиж байдлыг мэдсэнээр шинэ байртай болгох санаачилга гаргажээ.

Ингээд “Эрдэнийн шинэ өргөө” компаниас 2 сая 500 мянган төгрөгөөр төмөр карказ авч, хаалга, цонх, дулаалгыг нэмж аваад, долоо хоногийн дотор шинэ байшинг барьж дуусгасан байна. Энэ ажилд орон нутаг болон хилийн чанадаас олон хүн хандив ирүүлжээ.

“Монгол тусгал, залуусын нэгдэл” ТББ хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1000 орчим гишүүнтэй юм байна.