богино мэдээ New

Хотжилт роман аравдугаар хэсэг

Хөдөө нутгийн уудам тал, уул нурууд, зүлэг ногоо, гол горхийг туулан адуун дэлэн дээрээ салхи исгэрүүлэн арваад азарга адуу тууж Хадат ухаагийн оройгоор..... гээд уянгалуулан дуулж явахад энэ амьдралын утга учрыг, хүмүүсийн мөн чанарыг, хүрээлэн буй нийгмийн бузар булайг анзаарах ч шаардлагагүй байж, тийм сайхан эрх чөлөөний дээд хязгаарт шонхор адил дүүлж явсан залуу, буруу зөвийг нь мэдэхгүй амьдралын олон сонголтуудын аль нэгийг өөрөө биш эцэг эхээрээ сонгуулан, тэр сонголтонд нь эзэн шиг эзэн болон эерэг болон эсрэг туйлуудыг тэнцүүлэн амьсгалахтай үгүйтэй явна. .

Үхэл амьдралын завсар, там диваажин хоёрын дунд ухаангүй хэвтэх, амьдрал гээч "амь дарлал"-ыг дөнгөж амсан, амталж явсан гэнэн залууг аль газрын тэнгэр нь хаашаа татаж авахыг хэн ч мэдэхгүй, бусдын шүтдэг бурхад нь ч хэлж чадахгүй, өөрөө ч үүнийгээ сонгохгүй. 
Хөдөө нутгийн уудам тал, уул нурууд, зүлэг ногоо, гол горхийг туулан адуун дэлэн дээрээ салхи исгэрүүлэн арваад азарга адуу тууж Хадат ухаагийн оройгоор..... гээд уянгалуулан дуулж явахад энэ амьдралын утга учрыг, хүмүүсийн мөн чанарыг, хүрээлэн буй нийгмийн бузар булайг анзаарах ч шаардлагагүй байж, тийм сайхан эрх чөлөөний дээд хязгаарт шонхор адил дүүлж явсан залуу, буруу зөвийг нь мэдэхгүй амьдралын олон сонголтуудын аль нэгийг өөрөө биш эцэг эхээрээ сонгуулан, тэр сонголтонд нь эзэн шиг эзэн болон эерэг болон эсрэг туйлуудыг тэнцүүлэн амьсгалахтай үгүйтэй явна. 

Зарим нь ингэж хүний өмнөөс сонголт хийн итгэл өвөртлүүлэн холын хол явуулчихаад хүлээн сууж байхад,
Зарим ухамсар мууут нь сонголтоо санаатай буруу хийж хүн зодож алах дээрээ тулна, сэтгэлтэй нэг нь харин буруу сонголтыг нь зогсоохыг оролдон энэрэнгүй сонголт хийж танихгүй шахуу нэгний амийг аварна.

Харин үлдсэн хэсэг нь сонголтон дээрээ будилж гарна, Содномыг аврахын тулд Мөнхөөд туслан хамт яваа хоёр залуу, хэдий түүний найз ч, авардаг нь зөв үү? буруу юу? энэ аврал өөрт минь тус уу? ус уу? гэдгийг бас л мэдэхгүй л будилж яваа гэхдээ эцсийн дүнд юу ч хийгээд нэмэргүй болсон байх нь элбэг.
Аз, авъяас нь дутаж бурууг нь сонгохдоо өөрийгөө алдаагаар шагнана, түүнээс ямар үр дүн гарах нь сонголт хийсний дараа тодорхой болдог нь амьдралын амттай бас амтгүй үе.

Амьдралын утга учрыг аль багаасаа дан ганц мөнгө гэж бодон, төсөөлж ирсэн хотын дийлэнх залуучуудын баян гэдэг үгний ойлголт нь зөвхөн түрүүвчний зузаан нимгэнээр, хаана идэж ууснаар, юу өмсөж зүүснээр тодорхойлогддог болсон байхад. 
Өөрийгөө үхэшгүй мөнх мэт сэтгэж, өвлөгдөж ирэх хөрөнгөгүй юм шиг даруухнаар, өнгө мөнгөний талбар дээр зэвсэггүй гарч ирсэн Содном хүүгийн баян гэдэг үгний хамгийн дээд тодорхойлолт нь элэг бүтэн, энх тунх явах л байлаа. 

Ийм л залуугийн амьд явах эрх болон Жамбалдорж гэх айлын элэг бүтэн байх нь хэн нэгэн хурган даргын эрх мэдлээр, хүүхэн хардан уурлаж, архинд мансуурсан хөрөнгөтний хүүхдийн мунхагаар хязгаарлагдах гэж байгаа нь энэ хоёр баян гэх ойлголтын аль нь илүү хүчтэй байгааг Содном ч гэлтгүй бусад залуучуудад төвөггүй харуулахаар байлаа, хөрөнгө мөнгөний баянг Монголын залуучууд маш ихээр дээдлэн хайрлаж, хүндлэх болжээ. Энэ л Монголын эмгэнэлт #Хотжилт.