богино мэдээ New

"Сентерра гоулд" компанитай хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр хийж эхэлжээ

Мөн "Сентерра гоулд" компанитай Хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлэл өгөх аж..

Өнөөдөр болох үйл явдлаас

  • Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурал 11:00 цагаас яамны байранд болно. Тус хуралд Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга н.Манлайжав оролцох юм байна. Мөн "Сентерра гоулд" компанитай Хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлэл өгөх аж. 
  • Монголын шилдэг эмч шалгаруулах "Алтан чагнуур" ёслол 15:00 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Холбоо барих:  99203600 320549
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярын талаар 11:30 цагт мэдээлэл хийнэ. Холбоо барих: 88265581
  • "Иргэдийн шударга шүүх" ТББ-ийн дэргэдэх Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооноос нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн талаар 11:00 цагаас мэдээлэл хүргэнэ. 
  • Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг танилцуулах уулзалт шийдвэр гаргагчдын дунд 15:00 цагаас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоёр давхарт болно.  Утас 99256225, 99124735
  • Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн /фирмийн/ хөгжлийн асуудал” хэлэлцүүлгийг  09:30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх өмгөөллийн фирмүүдийн удирдлагууд оролцох юм байна. Утас: 98066116