богино мэдээ New

Осака хотын үзэгчид Хакүхо аваргыг үг хэлүүлсэнгүй, нулимсыг нь үзэв

өнөөдөр 36 дахь цомоо хүлээн авч хөгжөөн дэмжигч нарынхаа өмнө үг хэлэх гэсэн Хакүхо аваргад багагүй асуудал тулгарав. Түүнийг ярилцлага өгч эхлэх тэр мөчид Осака хотын үзэгчид янз бүрийн үг хэлэн хашгирч эхэлсэн билээ..

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тэмцээн Хакүхо аваргын түүхэн амжилтаар өндөрлөсөн билээ. Гэвч өнөөдөр 36 дахь цомоо хүлээн авч хөгжөөн дэмжигч нарынхаа өмнө үг хэлэх гэсэн Хакүхо аваргад багагүй асуудал тулгарав. Түүнийг ярилцлага өгч эхлэх тэр мөчид Осака хотын үзэгчид янз бүрийн үг хэлэн хашгирч эхэлсэн билээ.

Хакүхо аварга Харумафүжи аваргыг давахдаа шууд тулаад өөрөө зайлж давсан нь үзэгчдэд бухимдал төрүүлсэн бололтой. Мөн Осака нутгийн бөх Гойёдо түрүү авч чадаагүй нь нөлөөлсөн үү, сүмогийн тэмцээнд гарч байгаагүй зан авир гаргасан юм.

Хакүхо аваргыг ярьж эхэлмэгц үзэгчдийн дундаас “Зайлж давчаад баяртай байна уу? хэмээн хашгирсан нь аваргыг эвгүй байдалд оруулсан. NHK-гийн сэтгүүлч. Яриагаа үргэлжлүүлтэл бас л хашигрч эхэлсэн юм. Үгээ заавал хэлэх ёстой байсан аварга “эхний өдөр унасан нь надад сайнаар нөлөөлсөн. Озеки Кисеносато, Гойёдо нар сайн барилдлаа. Өнөөдрийн барилдааны хувьд ингэж давна гэж бодсонгүй. Уучлал хүсье” хэмээсэн юм. Сэтгүүлч цааш нь үргэлжлүүлэн аавынхаа амжилттай зэрэгцэж чадлаа гэхэд Хакүхо “маш их баярлаж байна. Хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа” хэмээсэн юм. Харин тэрбээр цаашдын зорилго юу вэ гэсэн асуултанд хариулсангүй.

Ямартай ч 36 дахь түрүүгээ хүртсэн Их аваргадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе

                                                                                                                                         эх сурвалж: www.zaluu.com