богино мэдээ New

Орос ах нар “Оюутолгой”-г бодвол сэтгэлтэй байж...

урхай, замын компаниуд ажилчдыг эхнэр хүүхэдтэй нь аваачих санхүүгийн бололцоо, сэтгэл зүрх байдаггүй. Ялангуяа та бидний шагшин магтаад байдаг нөгөө мундаг “Оюутолгой” гэхэд энэ талаар бүр паг. Анх байгуулагдаж байх үед нь ямар их гэгээн мөрөөдлөөр бид төсөөлдөг байлаа даа. Өмнийн говьд маань мундаг сайхан том хот сүндэрлэн босно, Эрдэнэтээс нөөцөөрөө 8 дахин их гэж байгаа юм чинь Эрдэнэт хотыг ч дагуулахааргүй үнэн супер гоё хоттой болно гээд л. Гэтэл өнөөдөр ямар байна? Нөгөө том хот хаана байна?.

Олон улс оронд гэр бүлийн асуудал бол төрийн суурь асуудал хэмээн үздэг. Гэтэл өнөөдөр Монголд гэр бүл салалт улам нэмэгдсээр л. Амьдралаа дээшлүүлэхээр харийг зорьдог олон мянган залуусын бараг  60 орчим хувь нь гэр бүлтэй байдаг хэдий ч тэдний 32 хувь нь салж байна гэх тоон судалгаа байна. Мөн хэчнээн олон залуучууд уурхай, замын бүтээн байгуулалтад ажиллаад явж байгаа билээ. Тэдний гэр бүлийг хадгалж үлдэх төрийн бодлого байна уу? 

Уурхай, замын компаниуд ажилчдыг эхнэр хүүхэдтэй нь аваачих санхүүгийн бололцоо, сэтгэл зүрх байдаггүй. Ялангуяа та бидний шагшин магтаад байдаг нөгөө мундаг “Оюутолгой” гэхэд энэ талаар бүр паг. Анх байгуулагдаж байх үед нь ямар их гэгээн мөрөөдлөөр бид төсөөлдөг байлаа даа. Өмнийн говьд маань мундаг сайхан том хот сүндэрлэн босно, Эрдэнэтээс нөөцөөрөө 8 дахин их гэж байгаа юм чинь Эрдэнэт хотыг ч дагуулахааргүй үнэн супер гоё хоттой болно гээд л. Гэтэл өнөөдөр ямар байна? Нөгөө том хот хаана байна? Монгол ажилчид байрладаг хэдэн гэр, хөх өнгийн кэмпүүд, гадуураа давхар давхар торон хашаа бүхий “боловсон шорон” маркийн дүр зургаас өөр олигтой нүд баясгах зүйл тэнд ховор гэхээр.

Тэгвэл орос “ах нар” маань харин ч өөр байж. Тэд Эрдэнэтийн уурхайг анх байгуулах үедээ үйлдвэрт нөхөр нь ажиллах ажлын байр, эхнэр нь ажиллах хивсний үйлдвэр, хүнсний комбинатыг хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй нь барьж байгуулж байсан. Өнөөгийн Эрдэнэт хот хэрхэн сүндэрлэн босч, олон мянган монгол айл өрх тэнд тулгын галаа бадамлаан, аж амьдралаа цогцлоож байсныг бүгд санаж байгаа. Тухайн үеийн орос, монгол удирдлагууд ажилчдынхаа гэр бүлийн амьдралд ихээхэн санаа тавьдаг байсан нь бүтээн байгуулалтуудаас илт харагдана.

Гэр бүлийн хамтын амьдралыг дэмжих бодлого уул уурхай, бүтээн байгуулалт гээд төр засгийн бүх салбарын бодлогод тусч байх ёстой. Оюутолгой өнөөдөр ажилчдыг 14-21 хоног ажиллуулаад, 14 хоног гэрт нь амрааж байна. Энэ бол дэлхийд байдаг жишиг. Гэвч зарим талаар учир дутагдал их байна. Жишээ нь, уул уурхайн компаниудад ажиллагсдын дотор гэр бүл салалт их байгаа талаар төрөл бүрийн эх сурвалжууд анхааруулсаар байгаа билээ.

Мөн олон эмэгтэй хүн ажиллуулж байгаа компани өдөр өнжүүлэх бүлэг нээгээд хэдэн хүүхдийг нь нэг хүнээр харуулчихвал ээж нь санаа зовохгүйгээр ажлаа хийнэ. Өмнөговийн Цогтцэцийд гэхэд, Оюутолгойн ажилчид хамаг хүүхдээ хүнд захиж үлдээгээд өглөөнөөс үдэш хүртэл явдаг бололтой юм. Тэр хооронд ямар ч эрсдэл үүсээ билээ, таамаглахын аргагүй шүү дээ.  Хүүхдийн төлөвшил, хүмүүжилд ч яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох ёстой. Тэр олон эмэгтэй хүн ажиллуулдаг компанид эх хүн ар гэртээ санаа зовохгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх тийм шахалтыг бид хууль дүрмэндээ нарийн тусгаж өгөх ёстой. Ингэж байж монгол хүний эрх ашигт сайнаар нөлөөлөх юм. Манай хууль тогтоогчид л өөрсдийн ард иргэдийн эрх ашгийн төлөө санаачлагатай ажиллахгүй юм бол хаа хол харийн эзэдтэй “Оюутолгой” монгол гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах нь юу л бол.

Энэ бүхэн харахад хувь хүний жижиг асуудал мэт боловч манай улсын нийгмийн харилцаа, гэр бүлийн бат бэх байдал, монгол хүний төлөвшлийн асуудалд чухал ач холбогдолтой юм.  

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn