богино мэдээ New

Т.Манкей шалгалтын үйл явцыг хянах боломжоор хангасангүй

“Үйл ажиллагааны ил тод байдал”-ыг хангах үүднээс шалгалтын үйл явцыг камераар баримтжуулж, шалгуулагч иргэд болон сонирхсон этгээдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглан харах боломжийг бүрдүүлж ажиллаагүй Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн дарга Т.Манкейд дараагийн шалгалтыг зохион байгуулахдаа анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

          Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит хуралдаанаар 2016 оны 02 дугаар сард Баян-Өлгий аймагт зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлж, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэр бүхий  иргэдийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлэх тухай Төв комиссын саналыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

 “Үйл ажиллагааны ил тод байдал”-ыг хангах үүднээс шалгалтын үйл явцыг камераар баримтжуулж, шалгуулагч иргэд болон сонирхсон этгээдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглан харах боломжийг бүрдүүлж ажиллаагүй Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн дарга Т.Манкейд дараагийн шалгалтыг зохион байгуулахдаа анхаарч ажиллахыг  үүрэг болголоо

эх сурвалж: csc.gov.mn