богино мэдээ New

Өнөөдөр болох үйл явдлаас

уг машины олон төрөлт сонголтуудыг танилцуулах бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн олон асуултуудад албаны хүмүүс болон кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл өгнө. .
  • Дэлхин сүрьетэй тэмцэх хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд 11:00 цагаас болно. Уг хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ, НЭМХ хамтран оролцох юм байна. Холбоо барих: 99124735, 88068595
  • МОНЦАМЭ-гийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд 12:00 цагаас АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын дагалдах хурал болох  “Ази-Европын иргэний 11 дүгээр чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай болон бусад асуудлаар мэдээлэл хийх юм байна. Утас: 263692, 99090339, 88080619, 89010515
  • "Монголын геологи хайгуул 2016" чуулга уулзалт 09:00 цагаас Корпорейт Конвеншн төвд болно.
  • Статистикийн тухай хуульд заасны дагуу ирэх сарын 1-нээс аж ахуй нэгж, байгууллагын тооллого орон даяар эхэлнэ. Уг тооллого эхлэхтэй холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг, нийслэл дүүргийн статистик болон бүртгэл хариуцсан удирдлагуудыг хамруулсан сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 24, 25-нд зохион байгуулах юм байна.  
    Сургалт өнөөдөр 09.00 цагт Засгийн газрын III байр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 4 дүгээр давхарт 401 тоот /хуучнаар Үндэсний статистикийн хороо/-д эхэлнэ. Утас:70000074
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим ташаа мэдээлэлд харилт өгөхөөр 14:00 цагаас дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээн дээр кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд уг машины олон төрөлт сонголтуудыг танилцуулах бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн олон асуултуудад албаны хүмүүс болон кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл өгнө.  Мөн энэ үеэр кассын машины дараагийн үеийн технологийн шийдлийг иргэд олон нийтэд танилцуулна. Тус арга хэмжээнд Гааль татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, Гааль татварын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Р.Отгонтулга болон албаны хүмүүс оролцоно. Холбоо барих: 88114214