богино мэдээ New

Хотжилт‬ роман

Содном ч өөрийнхөө гоё сайхан болсоноос илүү хотын хөгжил цэцэглэлтийг харан алмайрж, Нараатай цонх онгойлгох үгүй дээр битүүхэн дайн хийсээр MINT гээд нээгдээд удаагүй байгаа УБ-таа томд тооцогдох барны урд ирэн зогслоо. .

                                                                                                                                             Наймдугаар хэсэг  Эрхэмбаярын Миеэгомбо

Хэн залгаж байгааг нь мэдэхгүй ч ээж л гэсэн горьдлого дүүрэн шүүрэн авч "байна уу" гэтэл Батцэцэг мэндийн зөрүүгүй танай тэр зуслан чинь яачихсан эмзэг зуслан бэээ? Анх урихдаа чигтэйхэн л олон юм амлаад байсан яг явах болоод цалин гэсэн чинь сумын төв дээр очиход чинь шилжүүлнэ гэсэн өгөөгүй, одоо харин хотод ирчихлээ бас байдаггүй, нэгжний ч мөнгө алга, гадуур гарах автобусны мөнгө ч алга гээд Содномыг буруутган загнах шахам юм болов, мань эр ч зуслангийн захирлыг бодон нутаг усны нэр гутаах юм даа, шинээр худалдаж авсан захирал нь манай нутаг биш гэсэн гээд, өгчих байхаа гэж аргадан, дотроо яаж ч мэдэхээр нөхөр гэсэн шүү гэж уурслаа.

Батцэцэг муулж, мяалж дуусаад жаахан тайвширч, мартсанаас мал мэнд үү гэдэг нь болж Содномыг нээрэн чи хаана байхаар болсон бэ гэж асуусанд, хаана байгаагаа мэдэхгүй байнөө гэж танилцсанаасаа хойш анх удаа итгэлтэй, санаа зоволгүй хариултал, худлаа яриад бай чи бид нараас айгаа юу? би тийм муу охин шиг санагдсан уу? бид нар одоо чамаас мөнгө гаргахгүй ээ, чамаар дайлуулахгүй гээд тоглоом, шоглоом нь ялгагдахгүй ярьж эхлэв. Мань эр ч гайхаж би иймэрхүү юм ярих нь битгий хэл бодоогүй дээ гэж юу хэлэхээ мэдэхгүй ээрч мууран гацтал заза тэгж байгаад залгая энд манай дүү нэгж дуусгалаа гээд боож үхэж ч мэдэхээр байна баяртай гэсээр алга болов.

Мань хүн Батцэцэгт юу ярьснаа бодон, морь харах гэдэг ажлыг мөрийн хөтөлбөр болгон сууж байтал, Насаа ах нь миний дүү гэж чанга чанга дуудсаар халамцуухан ороод ирлээ, Содном хурдлан өндийн босч сайн явж ирсэн үү та нар, би түрүүхэн л орж ирлээ гэтэл сайн сайн, сайн байлгүй яахав за тэгээд давгүй юу? өрөө таалагдаж байна уу? энэ өрөө чинь одоо нөгөө хуримаа хийх гэж байгаа дунд охины минь өрөө байсан байхгүй юу, ханын ягаан өнгө, элдэв чимэглэлүүд нь таалагдахгүй байвал хурим өнгөрөөгөөд агаа нь гоё засч янзлаад хөдөө адуу мал дээрээ явж байгаа юм шиг эсвэл тойруулаад сайхан сайхан хүүхнүүд зуруулаад өгнө за юу гэж сайхан ааль гаргасан уу? эсвэл хөдөөний юм мэдэхгүй залууд баярхсан уу? магадгүй Содномыг мэдээж яах юм бэ хэрэггүй гэж хэлнэ гэдгийг мэдсээр байж асуусан уу? Яасан мэдэхгүй ямартай ч их л баяртай, тоглоом наргиантай байгаа нь яриа, царай хоёроос нь илт мэдэгдэм.
Содном ч үгүй ээ хэрэггүй надад бол ямар ч хамаагүй өөртөө тэгж төвөг удаж яах нь уу гэж үнэнээ хэлээд, Насаа ах 00 хаана вэ гэж асуулаа тэгтэл түрүүн шагайгаад буцсан өрөөрүү заасанд гайхсаар ортол баруун буланд нь борооны дараах хун шувуу шиг гялалзсан цагаан паалан байж байдаг байгаа манай хүн ч тэнэг п*здаа гэж өөрийгөө хараан шингэний агуулахаа хагарах аюулаас аварч, ариун цэвэр сахин гар нүүрээ угаан алчуур байсан ч арчиж чадалгүй гарч иртэл, Нараа аавынхаа хоосонгүй байгааг анзаараад найзуудтайгаа гадуур явж байгаад оройтохгүй ирье тэхүү гэж гуйн зогсож байлаа. Насаа ч ганц хоёр шил юм мултлаад ирэхээрээ хорвоо дээр хосгүй хөөрхөн ааштай, өгөөмөр нэгэн болчихдог гэдгийг эхнэр хүүхэд, ажилчид нь бүгд мэдээд тогтохгүй шинэхэн танил болох Содном маань хүртэл хөдөө гэртээ ажиглаад авсан байв. 

Насаа, Содномыг харсанаа за тэгвэл энэ сайхан залууг дагуулж яваад үсийг нь засуулж, царай зүсийг нь янзлуулаад, дажгүй хэдэн ээлжний хувцас авч өгч хувцаслаад, УБ-ыг үзүүл, дараа нь тэр балай хэдэн найзуудтайгаа танилцуулаарай тэгвэл явж болно гээд lexus 570-н түлхүүр, карт хоёроо үзүүлэв. 
Нараа ямар ч дургүйлхсэн шинжгүй булаан авч хөл нь шалаа онож гишгэхгүй агаар дээр гүйсээр, алив Содномоо усанд ор явъя хоёулаа гээд өрөөрүүгээ оров. 
Батнасан гэдэг хүн чинь хөдөөнөөс ажил амьдралынхаа гараагаа эхлээд одоогийн байгаа энэ багагүй оргилд хүрсэн хүн тул хөдөөний ард түмнээ ихэд дэмжиж тусладаг, одоогийн Содномд үзүүлж буй иймэрхүү тус маягийн зүйл дээр хотойдоггүй эр. 

Усанд орж байхад нь Насаа хаалга онгойлгон энэ хувцаснуудыг одоохондоо өмсөөд гарчих гээд шорт, сандаал, футболкоо тавьчихлаа, гараад ирэхэд нь Нараа хурдалаа чи бид хоёрт цаг бага байна гэсээр дагуулан гарав.

Тэр том залууд аавынх нь хувцас багадсан ч булчин шөрмөс болсон өндөр сайхан бие хааг нь тодотгоод юу ч өмссөн зохино гэдгийг нь илтгэх шиг. 
Гэрээс гаран өнөөх хөдөлдөг өрөөндөө ортол, Нараа одоо чи айхгүй биздээ гэж инээн, энийг хар чи түрүүн гарнаас базаад хөхрүүлчихсэн байна лээ шдээ гээд гараа үзүүллээ, яг базсан гарын ормоор нь хөхөрсөн байх нь тэр, Содном гэмшин өөө яаанаа би ингэчихсэн үү муухай болгождээ гэтэл ямар сайндаа л хар зунаар ханцуйтай юм өмсөх вэдээ аав мэдсэн бол чамайг алахгүй юу гэж Содномыг багагүй айлгаад авлаа,

Цахилгаан шатны хаалга нээгдтэл түрүүн орсон нэг давхарт биш доод гражд бууж ирлээ. 
Эргэн тойрноо ажиглатал Содном байтугай хотын зарим хүмүүсийн харж үзээгүй гоё тансаг машинуудаар дүүрэн, МУГЖ дуучин Лхагва, Нараатай тааран аав нь байгаа юу? танайхан ч найр гээд завгүй л байцгаана уу? Пааяаяа ийм нөхөртэй болоо юу? бөх юмуу даа гэсээр зөрлөө, Нараа ч араас нь үгүй ээ Лхагва ах хөдөөнөөс манайд ирсэн аавын найзын хүүхэд байхгүй юу гээд залруулан хэлнэ. Содном энэ дуучны дууг нь их сонсдог шүтдэг болохоор нүдэндээ ч итгэсэнгүй энэ нөгөө Лхагва гээд дуучин мөн үү? Насаа ахын найз юмуу? гээд олзуурхан асуутал, Нараа чамайг танилцуулж өгч болно шүү гэж нударган яриад, машинруугаа яаран очин дохиог нь анивчуулан онгойлголоо. 

Тэднийд энэ машинтайгаа ирэхэд нь шавар, шороо дарчихсан байсан болоод ч тэр юмуу тийм гоё харагдаагүй, сая энд хартал давхиж буй адуу харан хөөрч, уяан дээрээ тогтож чадахгүй байгаа шарга үрээ шиг нь сайхан харагдана. 

Хөдөөгийн бид нар өнгө зүс нь өөгүй сайхан, алхаа гишгээ хөнгөн, адуугаараа гангардаг бол хотын эд нар ч бас автомашинаа аргамаг хүлэгтэй адилтган үзэж, унаж эдлэн хэрэглэдэг байхдөө гэсээр амьдралдаа сууж үзээгүй машиныхаа урд суудалд суун хөдөллөө. 
Цэргээс халагдаж ирсэний дараа тэр жилийн сумын наадамд жороо алаг гэх нутагтаа цуутай жороо морио унаад наадамдсан нь бодогдож яг л тийм сайхан мэдрэмж төрж байлаа. 

Гражаас гарах гэтэл хаалга онгойлгодог хүн нь байхгүй байгаа бололтой жаахан хүлээлгэсэнд Нараа машиныхаа дуут дохиог зогсоо зайгүй орилуулж хараал тавьж эхлэв, Содном гялс буун гражийн хаалга онгойлгох гээд оролдтол цаанаас нэг хамгаалагч хувцастай залуу гүйн ирж уучлаарай ахаа гэсээр хаалга онгойлгож өгөв, нударган зантай Нараа ч тас хар теннтэй цонхоо доош буулгаж, тонгойн харсанаа нөгөө залууруу чичлэн чамайг ажлаа хий гэж бид нар мөнгө төлж байгаа байх шүү яарч явахад чинь гай болох юмаа гэж сүржигнэнэ. Содном, Нараагийн өмнөөс үнэхээр ичиж энэ бид хоёрын мөнгө төлнө гэж юу байхавдээ ингэж аавынхаа нэр нүүрийг барах гэж дээ гэж гутран нөгөө залууд уучлаарай хө гэж шивнэн хэлчихээд урд суудалдаа эргэн суулаа.
Нараа найзуудтайгаа утсаар ярин, аан найз нь нэг хөдөөгийн хөдөө залууг өөдөн татах гээд явж байна, аавын найзын хүүхдээ, манайд амьдрахын, хот үзээгүй, дажгүй эрэгтэй үс засдаг бас нүүр энэ тэрийг нь цэвэрлэчихдэг газар юу байна? гэж асууж ярьж дуусаад үргэлжлүүлэн Содномоос чи тэгээд өөрчлөлтөнд бэлэн үү? кинон дээрээс л ийм юм үзэж байснаас өөрөө ингээд хүнийг өөрчлөх гээд явж байна гэж бодсон ч үгүй, чиний наад хар царайг яаж цайлгах вэ гэж шоолон явлаа.

Хэдхэн цагийн дотор хөдөөний хөрслөг бор залууг жинхэнэ утгаар нь өөрчилж, өө хэлэхийн аргагүй сайхан залуу болгов, жаахан бор л гэж гоочлохгүй бол хэн ч хөдөөний залуу гэж харахгүй, хэлэхгүй болж, мөнгөний хүчийг болон бие хувцас хоёр хоёулаа бурхан байвал яаж амархан өөрчлөгдөж болохыг тэр хоёр маш амархан нотоллоо. 
Энэ шинэчлэлийн өдөр баасан гараг таарч, цаг ч нилээн орой болж, их хот тэр чигээрээ шөнийн ажилдаа гарсаныг илтгэн хөл хөдөлгөөн, дуу шуугиан, түгжирэл дээд цэгтээ хүрч байлаа.

Содном ч өөрийнхөө гоё сайхан болсоноос илүү хотын хөгжил цэцэглэлтийг харан алмайрж, Нараатай цонх онгойлгох үгүй дээр битүүхэн дайн хийсээр MINT гээд нээгдээд удаагүй байгаа УБ-таа томд тооцогдох барны урд ирэн зогслоо. 
Нараа цүнхээ ухан мөнгө гаргаж ирээд май энийг ав, тэр хоёр хүн зогсож байгаа газарлуу 30,000-ыг нь төлж такс авч ороод, хүн багатай хэсэгт нь хоол, уух юм энэ тэр авч идээд суугаарай за юу, чадна биздээ? чи бид хоёр тэнд биенээ танихгүй шvv гэж хэлээд, би чиний цахилгаан шатны онигоог аавд хэлэхгүй, чи харин энд болсон явдалыг аавд хэлэхгүй болж байна уу? гэж сэргэлэнтэн тохиролцох гэж оролдлоо. 
Мань хүн ч тэгье өө, тэгээд хэзээ харих юм бэ? гэсэнд харих дөхөхөөрөө би чамайг олоод гараараа дохиё тэгэхээр чи гадаа гараад хүлээж байгаарай гэж хэлээд Содномыг машинаасаа буулгалаа........