"15 раунд” нэвтрүүлгийн хөтлөгч Н.Даваа мэдэгдэл гаргалаа


2016-03-24 17:26:09 215

15 РАУНД нэвтрүүлгийн хөтлөгч Б.ДАВАА байна. Юуны өмнө үзэгчдийг уурлуулж бухимдуулсан үйлдлээсээ албан ёсоор хүлцэл өчье. Хүмүүсийн дургүйцэл, дайралт, доромжлол дунд яг одоо Монголчууд бид чинь цөөхөн биш юм гэдгийг мэдэрч сууна. Надруу дайралт ирэхийг бол би мэдэж байсан. Өөрийнхөө үзлээр хараан зүхэж доромжлох нь хүний эрх. Харин ухамсартай байж гэр бүлрүү, үйлийн үрлүү минь битгий дайраад байгаач гэж ухаант хүмүүн танаас хичээнгүйлэн гуйя.

Гэхдээ нэвтрүүлгийн агуулга, зорилгыг тунгаалгүй шууд ингэж нэг талыг барьж туйлширч байгаад эмзэглэж байна. Даваа, Нара хоёрын рингэн дээрх үйлдэл тийм ч чухал биш. Нийгмийн байдал ямархуу байгааг үзэгч та бүхэн чухалчилж анзаар. Асуудал болгон дээр хүн хүнрүүгээ дайрч давшилж, нэгнээ доромжлон дэвсэлж, буландаж тэрнийгээ харж стрессээ тайлж дур тавьж байна. Завгүй байна гэж ойлгох уу, завтай байна гэж ойлгох уу? Яагаад ийм болчихов?

15 РАУНД нэвтрүүлэг бол энгийн нэг хөнгөн ярилцлага биш. Иргэдийн дунд яригдаж байгаа эргэлзээтэй асуултыг асууж энэ рингэн дээр шулуухан хариулт авах ёстой монтаж засваргүй, сенсацитай шууд нэвтрүүлэг. 15 РАУНД-ын дуудлагыг www.15round.mn сайтаар дамжуулан нийт 39 хүнд хүргүүлсэнээс Мөнхтөрийн Нарантуяа дуудлагыг хүлээн авч анхны нэвтрүүлгийн зочноор оролцохоо албан ёсоор мэдэгдсэн билээ. Иргэдээс ирсэн тэдгээр хурц асуултыг асууна гэдгийг Нара зөвшөөрч, хамгийн гол нь асуултандаа оновчтой ухаалаг хариулах боломжийг нь бид урьдчилан олгосон. Гэхдээ үзэгчдийн шуугиж байгаа утгаар эмэгтэй хүнийг доромжлон хандах зорилго агуулаагүй болно. Нара-г эмэгтэй хүн гэдэг утгаар нь биш улстөрч хүн гэдэг утгаар нь хандаж асуултаа сонгосон юм шүү. Шууд нэвтрүүлгийг орхиж гарах хүртэл бухимдуулсандаа үзэгчдийнхээ өмнөөс уучлал хүсч байна. Анхны дугаарт оролцсон дуучин Мөнхтөрийн Нарантуяад энэ нэвтрүүлгийн баг хамт олныхоо өмнөөс баярлалаа гэдгийг уламжилъя. Телевизийн салбар, сэтгүүл зүйн талбарын сэтгүүлчдээс бүгдээс нь, ялангуяа хайр найргүй шүршиж байгаа үл таних сэтгүүлчдээс уучлал хүсье. Алдаа дутагдал шүүмжлэл хэлж байгаа үзэгчиддээ бас баярлалаа. Энэ бүхэнд авах гээхийн ухаанаар хандана. Ганцхан дугаарын дарамт шахалт, заналхийллийн тоосыг нь гөвөх цаг ирнэ байх. Үзэгч та бүхний шүүмжлэл дунд алдаа оноогоо дэнслэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хийх болно оо.

Ингээд нэвтрүүлгийн хоёр дахь дугаар энэ пүрэв гараг буюу 2016 оны 03-р сарын 24-нд. УИХ-ын гишүүн Х.БАТТУЛГА Battulga Khaltmaa, ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн С.БАЯРЦОГТ, МЗХ-ны ерөнхийлөгч А.МӨНХБАТ Munkhbat Ayush, МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР нарыг 15 РАУНД-ын рингэн дээр дуудъя. Та бүхэн минь энэ идэвхиэрээ www.15round.mn сайтруу ороод эдгээр хүмүүсээс асуух зүйлээ асуугаагаад өгөөрэй. Таны асуусан тодорхой асуултанд ТОДОРХОЙ хариулт авахыг хичээж ажиллана.
Өчигдөр нэвтрүүлгийн дараа иргэдээс надруу хандсан дайралт маш их ирсээр байгаа бөгөөд мессеж, дуудлага, коммент бүрт тайлбар өгөх боломжгүй тул хамгийн олон бичигдээд байгаа хэдхэн зүйл дээр товч хариулъя.
-Нарантуулын хямд хувцастай гуйлгачин?... (Надад брендийн хувцас байхгүй)
- Хөдөөний тэнэг мал. Хөдөөрүүгээ явж малаа маллаж амь зуу?... (Би малчин байсан. Хөдөөнийхөн тэнэг гэдэгтэй би хэзээ ч санал нийлдэггүй!)
- Вейтнам төлөг шиг гөлөг... (Хэрвээ тийм бол яалтай билээ)
- Сэтгүүлчид угаасаа ёс зүйгүй тэнэг, тэнэг дундаас энэ бүр тэнэг, сэтгүүл зүйн салбарыг уландаа гишгэсэн дра дра дра... (Хөтлөгч бүхэн адилхан, нэвтрүүлэг болгон ижил байх ёстой гэсэн хууль байхгүй. Харин ёс зүйн хувьд алдаа дутагдал үнэхээр гаргасан бол цаашдаа засаж залруулна)
-Мүүнчин, ард түмнийг доромжлох зорилготой гадны хүний гар хөл. ()
- Ухаангүй, ухамсаргүй (Санал нийлэхгүй байна)
- Үүнд ямар ч хамаагүй миний гэр бүл, үр хүүхдүүдийн тухай сэтгэгдэлүүд, Даваагийн эхнэрийг аваръя, гэр бүлийг нь салгах аян ч гэнэ үү...
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх иргэн бүрт, үзэгч танд бий. Харин таны энэ эрх бусдын эрхээр хязгаарлагддаг тул ухамсартай байхыг уриалж байна. Аливаа асуудлруу шууд өстөн дайсан мэт хандаж гадуурхаж доромжлохоосоо өмнө та ухамсарт хүн гэдгээ бодож байхыг бас уриалъя. 15 РАУНД-ын алдаа оноотой анхны дугаарыг үзэж амжаагүй хүмүүс үзнэ үү... /Үзэгчдээ хүндэтгэсэн: Б.ДАВАА/

М.Нарагийн шууд нэвтрүүлгийг орхиж гарсан бичлэгийг эндээс үзнэ үү

www.buzznews.mn 


Сэтгэгдлүүд

  • зочин

    2016-05-28

    Тэртэй тэргүй бухимдалтай нийгэмд ямарч хэрэггүй хүн бухимдуулсан сонин нэвтрүүлэг

  • зочин

    2016-05-12

    Өөрөө харин хүнийг эвгүй байдал д оруулж дур тавидгийм биш биздээ гаж донтой юм болуу энэ нэвтрүүлэгт нь хүн орхуу аан эвгүй нөхрүү энэ чинь

  • er hun

    2016-05-07

    ENE GAR SADIST ZALUU EMEGTEI HUNIIG HAIRLAH SETGEL BHGUI AVGAIGAA HUNTEI YVLAA GEED ALCHIJ MEDHEER EMEGTEI HUNIIG BARAA GEJ BODDOG

  • tuya

    2016-04-29

    Herbee yls tord oroh dej bga bol ene asyyltand tegtlee emzegleh hereggvi baisan llm asyylt asyyhig ni mefej baij yagad nebtrvvlegt orohig zobshoorob nebtrvvleg hayag garch bolno yls tord orood bas berhsheeliig tylahad hayad garah y bi bas emegtei hvn naraag oilgoj bn gehdee bi hotlogchiig buryytgahig hvsehgvi bn ene bol yu ch bish vnen hydal ene baitygai l ih uym bn ...ehlelge l nyashab y

  • HHHHHHH

    2016-04-05

    Улстөрч болох гэж ийм ч юманд хутгалдах гэж дээ дөрвөн жил УИХ хурлын индэр дээрээс дуулах нь дээ зүгээр л сонгуульд нь нэр дэвшүүлээл орхичихож болдгүй юмуу өөрөө өрсөлдөөл мэднэ биздээ мэдээж өрсөлдөгч нь олон жил адаглаад нэг агентлаг тогойлсон хүн таарна цаашлаад сайд гишүүн ажлын дадлага туршлагтай мундаг эрхэмүүд гэтэл ганц хоёр дуу дуулсан хүний ялгааг монголчууд эрх биш мэдэх байлгүй зүгээр л өрсөлдүүлэлдээ Урлагын хувьд бол би дэмжиж хүндэлж явдаг шүү Нарааг

  • Батаа

    2016-04-05

    ядаж нэвтрүүлгийн нэр нь ч юу вэ? МОНГОЛ юм бол монголоороо нэрэлчих, үг олж чадахгүй амьтан хоёрт сайхан ухаалаг чадвартай сэтгүүлчдийн эгнээнээс зайлсан чинь дээр гэж хэлий, гуравт наад бичсэн балай зүйл чинь огт таалагдахгүй байна уучлалт гуйх гэж байгаа дүр эсгээд яах юм бэ? чи өнөөгийн ухамсар дорой залуучуудын төлөөлөл байна

  • saruul

    2016-04-05

    Chamd setguulchiin naad zahiin medleg bhgui gudamjnii zolibon nohoi shig hutsaj bas dugui hurgej ntr chad negch zuw ym bhgui uuriiguu umuuruh gd hicheeh hereggui chamd l gej helhed bod uhaar setge tegeed oroldood uz za yu .

  • zaluu

    2016-04-04

    teneg malaa chi yadaj hunees yum asuusiin bol hariultiig n buten sonsoj suraach naad 2 navchaaraa, ugiin heluulehguil zolbin nohoi shig uuduus n hutsaad baisan bizdee chi, gachin tulug tsarailsan mal ve yadg

  • zochin

    2016-04-04

    chamsig tooj xen irex um chi vnexeer chadaltai setgvvlch um bol bayrtsogtiig bas, 5 nastai xvvg exiig ni vnen vg xelseniix ni tolooo xvch xereglen baribchilsan eronxii said saihabilegiig, elbegdorjiin gariin xvn bolon x ofoogiin be xyatadbuksiin beejingiinelchibgeer tomilogdson GANXUYAG gegchiig duydaad oruulchix !!!!!! vnen vg xels n xvniig iim bdalaar daramtlan x lmegdvvlelr vbagdaj bgaag uy gexvv ?????? doromjilon gutaaj xendch xamaagvi asuultuudiig vg xelex soxoio ogolgvigeer tavij bsniig chini xaraad durgvi mash ix xvrsen. chi ter zan aviraa edgeer ex xvv 2 iig ailgaj xvch xereglen barivchilsan xvch dalailgsgch ner durdaan GANXUYAG gegchiig duudaad avaad ir bvx asuux asuultuufiig chini bid xarin barimtan dr tulguurlan tavij beldej ogch bolno gedgee xelchie

  • зөвхөн үнэнийг л хэлье

    2016-04-04

    Даваа гэдэг чинв угаасаа тэнэг юм бишүү. Бичсэн нийтлэл нь ч гэсэн... бусад хүмүүсийг та нар мал гэж хэлээд байгаа юм шиг л мэдэгдэл нтр хахаха