богино мэдээ New

Оросын армийн хэрэглэдэг хамгийн сонирхолтой 10 зэвсэг

Цэрэг зэвсэгтээ дэлхийд хамгийн их хөрөнгө зарцуулдаг гурван орны нэг бол ОХУ. Жилийн 70 тэрбум долларын төсөв зарцуулдаг энэ улсад 845,000 цэрэг, 22,550 танк, 1399 тулааны нисэх онгоц бий гэжээ. Цагтаа дэлхийн хамгийн хүчирхэг гэж нэрлэгдэж байсан ч 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон Владимир Путиний шинэ бодлого армийн харагдах байдлыг өөрчилсөн юм. Өнөөдөр Оросын арми илүү олон жижиг хэсгүүдэд хуваагдсан төдийгүй хүн хүчнээс илүү шинэ технологид анхаарлаа хандуулдаг болжээ..

Цэрэг зэвсэгтээ дэлхийд хамгийн их хөрөнгө зарцуулдаг гурван орны нэг бол ОХУ. Жилийн 70 тэрбум долларын төсөв зарцуулдаг энэ улсад 845,000 цэрэг, 22,550 танк, 1399 тулааны нисэх онгоц бий гэжээ.

Цагтаа дэлхийн хамгийн хүчирхэг гэж нэрлэгдэж байсан ч 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон Владимир Путиний шинэ бодлого армийн харагдах байдлыг өөрчилсөн юм.

Өнөөдөр Оросын арми илүү олон жижиг хэсгүүдэд хуваагдсан төдийгүй хүн хүчнээс илүү шинэ технологид анхаарлаа хандуулдаг болжээ.

 

ДАГАДАГ ПУУЖИН БҮХИЙ ХӨВӨГЧ ХӨЛӨГ:

Агаарын даралтыг ашиглан хөвөгч усан онгоцны томруулсан загвар нь найман ширхэг “Шумуул” пуужин, нисэх онгоц эсэргүүцэгч 20 пуужингаар зэвсэглэсэн бөгөөд 68 усан цэрэг байнгын бэлэн байдалд ажилладаг аж. 1300 тонн жинтэй энэ хөлөг онгоц цагт 55 зангилаа буюу 100 гаруй километр цаг хурдлах чадвартай.