богино мэдээ New

Салхи секундэд 24м хүрч ширүүснэ

цаг агаарын мэдээ.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн зарим хэсгээр салхи 18-24 метр секунд хүрч шийрүүсэх төлөвтэй байгаа тул малчид, тээвэрчдэд онцгой анхааруулж байна.

Тодруулбал, Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Ойрын тав хоногт Улаанбаатар хотод өнөөдөр болон бямба, даваа гаригт ялимгүй цас орох аж. Өнөөдөр 11 градусын дулаан байх бол маргаашаас бага зэрэг хасах хэм рүү орох төлөвтэй байна. 

Харин говийн аймгуудын нутгаар цаг агаар харьцангуй тогтвортой байх бөгөөд өнөөдөр Өмнөговь аймагт 17 градусын дулаан байх юм. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0