богино мэдээ New

Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн он дараалал

рөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" хэмээн нэрлэх болжээ. Улмаар 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэх болсон байна. Харин 1990 оноос дахин Ерөнхий сайд хэмээн нэрлэсэн байдаг. .

     Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг 1924 онд баталсан Үндсэн хуулиараа тунхаглаж, Ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" хэмээн нэрлэх болжээ. Улмаар 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэх болсон байна. Харин 1990 оноос дахин Ерөнхий сайд хэмээн нэрлэсэн байдаг. 

Дашрамд дурьдахад Ерөнхий сайд албан тушаалыг анх хэн хашсан бэ гэдэг асуудал ээдрээтэй байдаг. Түр засгийн газартай байх үед Цэрэн, эсвэл Цэрэнчимэд гэсэн нэртэй лам хүн "ерөнхий сайд" гэсэн албан тушаалыг хашиж байсан мэдээ бий. Тиймээс түүнийг анхны Ерөнхий сайд хэмээн зарим судлаачид үздэг бол дийлэнх нь Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных нь гэдэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг аж. Хэсэг судлаачид түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ Ерөнхий сайд хэмээн үздэг байна.

1912 оноос хойших уг албан тушаалыг хашиж байсан хүмүүсийг дурьдаж байна. 

Овог нэр

Ажилласан хугацаа

Харъяалагдаж байсан нам

Төгс-Очирын Намнансүрэн

1912.11-1919.04

нам бус

Гончигжанцангийн Бадамдорж

1919-1920

нам бус

Дамбын Чагдаржав

1921.03.13-1921.04.16

Монгол Ардын Хувьсгалт Нам

Догсомын Бодоо

1921.04.16-1922.01.07

Монгол Ардын Хувьсгалт Нам

Содномын Дамдинбазар

1921.03.03-1923.06.23

Монгол Ардын Хувьсгалт Нам

Балингийн Цэрэндорж

1923.09.28-1928.02.13

Монгол Ардын Хувьсгалт Нам

Анандын Амар

1928.02.21-1930.04.27

Монгол Ардын Хувьсгалт Нам

Цэнгэлтийн Жигжиджав

1930.04.27-1932.07.02

Монгол Ардын Хувьсгалт Нам

Пэлжидийн Гэндэн

1932.07.02-1936.03.02

Монгол Ардын Хувьсгалт Нам

Анандын Амар

1936.03.22-1939.03.07

Монгол Ардын Хувьсгалт Нам

Хорлоогийн Чойбалсан

1939.03.24- 1952.01.26

Монгол Ардын Хувьсгалт Нам

Юмжаагийн Цэдэнбал

1952.01.26-1974.06.11

Монгол Ардын Хувьсгалт Нам

Жамбын Батмөнх

1974.06.11-1984.12.12

Монгол Ардын Хувьсгалт Нам

Думаагийн Содном

1984.12.12-1990.03.21

Монгол Ардын Хувьсгалт Нам

Шаравын Гунгаадорж

1990.03.21-1990.09.11

Монгол Ардын Хувьсгалт Нам

Дашийн Бямбасүрэн

1990.09.11-1992.07.21

Монгол Ардын Хувьсгалт Нам

Пунцагийн Жасрай

1992.07.21-1996.07.19

Монгол Ардын Хувьсгалт Нам

Мэндсайханы Энхсайхан

1996.07.19-1998.04.23

МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл

Цахиагийн Элбэгдорж

1998.04.23-1998.12.09

МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл

Жанлавын Наранцацралт

Ням-Осорын Туяа (үүрэг гүйцэтгэгч)

1998.12.09-1999.07.22

1999.07.22-1999.07.30

МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл

Ринчиннямын Амаржаргал

1999.07.30-2000.07.26

МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл

Намбарын Энхбаяр

2000.07.26-2004.08.20

Монгол Ардын Хувьсгалт Нам

Цахиагийн Элбэгдорж

2004.08.20-2006.01.13

Эх орон, Ардчилал эвсэл

Миеэгомбын Энхболд

2006.01.25-2007.11.22

Монгол Ардын Хувьсгалт Нам

Санжаагийн Баяр

2007.11.22-2009.10.28

Монгол Ардын Хувьсгалт Нам

Сүхбаатарын Батболд

2009.10.29-2012.08.09

Монгол Ардын Хувьсгалт Нам

Норовын Алтанхуяг

2012.09.02-2014.11

Ардчилсан нам

Чимэдийн Сайханбилэг

2014.11.21

Ардчилсан нам