богино мэдээ New

ХХБ Ховд аймагт "Хязгааргүй мөрөөдөл" төслөө хэрэгжүүлэхээр боллоо

Тус бодлогын хүрээнд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдсан Invest Khovd forum - 2023 хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын дүгнэлт хэлэлцүүлэгт ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон панелистаар оролцлоо. Мөн арга хэмжээний үеэр Ховд аймагт салбар, тооцооны төв байгуулах болсноо зарлаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа..

   Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг бизнесийн байгууллагууд идэвхтэй дэмжин ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин тэлж томрох тооцоолол гарсан. Энэ ч утгаараа ХХБ тус бодлогыг идэвхтэй дэмжин ажиллаж байгаа юм.

Тус бодлогын хүрээнд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдсан Invest Khovd forum - 2023 хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын дүгнэлт хэлэлцүүлэгт ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон панелистаар оролцлоо. Мөн арга хэмжээний үеэр Ховд аймагт салбар, тооцооны төв байгуулах болсноо зарлаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Худалдаа хөгжлийн банк

ХХБ, Ховд аймагт салбар нэгжээ байгуулснаар Ховд аймагт хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхээр зорьж буй хөрөнгө оруулагчидтай бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, зах зээлийн эрэлтэд түшиглэн хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм. Мөн ХХБ, Монгол Улсын гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 40 гаруй хувийг дангаар гүйцэтгэдгийн хувьд Ховд аймагт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр болж ажиллах болно.

Бас нэгэн сайхан мэдээ нь ХХБ-ны 2018 оноос эхлэн хэрэгжүүлсэн Хязгааргүй мөрөөдөл төсөл тус аймагт хэрэгжихээр болсон юм.  Баруун бүсийн хамгийн том их сургууль болон политехникийн коллежид төслөө хэрэгжүүлж 3000 гаруй суралцагч, 250 гаруй багш ажилчдыг хамран тэдгээрийн сурч хөгжих нөхцөлийг сайжруулж, оюуны хөрөнгө оруулалт хийх юм. Мөн шинээр байгуулагдах салбарын анхны ажилтнуудаар тус сургуулийн төгсөгчдийг ажиллуулж, боловсон хүчнүүдийг ажлын байраар хангахаа мэдэгдлээ.

Худалдаа хөгжлийн банк