богино мэдээ New

Л.Оюун-Эрдэнийг “жийж” нүүрсчид ЯЛНА

Л.Оюун-Эрдэнэ “хулгайчдынхаа” үнэн но-г илрүүлье гэж байвал одоогийн хууль хүч, татвар, хил, гаалийн дарга, нөлөө бүхий хурандаа нарын ажлыг түдгэлзүүлж, чөлөөлж байгаад зүтгэвэл харин үр дүнд хүрч магадгүй..

-Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн суганы дороос тоглолт хийж байна”

Тоймч Л.Баатархүү

     Сүхийн талбайд болон төрийн ордон дотор сүүлийн хэд хоног хүчтэй “тонхилцоон” өрнөсөөр байна.

Гол асуудал нь нүүрсний “хулгайчид”-ыг ил болгож, олон нийтэд зарлахтай ч холбоотой. Мөн эрх баригчдын бүлэглэл хоорондын тэмцэл ч болж буй юм.

Уг нь атгасан гар шиг ах дүүс байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын дунд сөргөлдөөн үүссэн талаар “жиг жуг” яриа төрийн ордонд гарах болов. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгох “Хүүк”-ийн саналыг Л.Оюун-Эрдэнэ хүлээж аваагүйгээс бүх зүйл үүсжээ. Үүнээс гадна нүүрсний хулгайн бүлэглэл гэдгийн багт одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хамааралтай байхыг үгүйсгэхгүй.

Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийг “зайлуул” гэж гурвантаа хэлсэн байна билээ. Тэр ч эрчим нь биеллээ олж өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоож БЭТ томилсон. Улмаар хэрэг улам бүр даамжирч, лавшруулах асуудал үүсэж Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өчигдөр үүрээр АТГ-аас саатуулсан юм.

Үүнд нэг логик маш тодорхой байгаа. Хэрэв, Засгийн газар унавал нэг ч “нүүрсний хулгайч”-ыг барьж чадахгүй, хэрэг тэгсхийгээд замхраад алга болно. Ам нээж, анх дуугарсан, уурхайн ам дээрээс тонн нүүрсийг 60-70 ам.доллараар аваад хил давуулахаараа 120-180 ам.долларт хүргэж голоос нь их хэмжээний ашиг хүртдэг бугшсан бүлэглэлийн систем бий тухай Л.Оюун-Эрдэнэ хэлж байв.

Тэр үнэхээр л “нүүрсчдийн буруу гарт” бүлэглэлийг илрүүлж, хариуцлага тооцно гэсэн юм бол үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй.

Гэтэл харамсалтай нь асар их хэмжээний мөнгө, хүчний эсрэг тэр орилж байгаа нь улс төрийн галыг улам бүр өрдөж байна. Магадгүй үүнээс болж энэ эрхэм суудлаасаа бууна.

Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн суганы дороос тоглолт хийж байна

   Гэвч, энэ бүхний цаана, суганы доороос, хөшигний хойноос бүх хор, хогийг боловсруулж "түгжилдэж" буй хүн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн Засгийн газрын гал тогоог баригч буюу Хэрэг эрхлэх газрын дарга, Л.Оюун-Эрдэнийн итгэлт анд, ноён Д.Амарбаясгалан. Харамсалтай нь төгс Түгжэлийн дүрийг удахгүй өнгөтөөр харцгаах болно.

Улс төрийн нууц тохироо нь тэрбээр 1-р хүн гэгддэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хошуу холбочихсон, “Ерөнхий сайд болно”, өөрийнхөө дүрмээр “Монгол Улсыг тоглуулна” гэх мөрөөдөл, зорилго зэрэг буцалж байна.

Эрх баригч МАН-ын Бага хурал хойшилсон шалтгаан нь ч энэ. Одоо Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Сү.Батболд нарын багийг давж гарах чадал байхгүй. Ингээд унана.

Түүнд хамгийн ойрын үнэнч “баатар” нь Х.Нямбаатар. Хотын дарга Д.Сумъяабазар ч дагаад ниснэ.

Л.Оюун-Эрдэнэ “хулгайчдынхаа” үнэн но-г илрүүлье гэж байвал одоогийн хууль хүч, татвар, хил, гаалийн дарга, нөлөө бүхий хурандаа нарын ажлыг түдгэлзүүлж, чөлөөлж байгаад зүтгэвэл харин үр дүнд хүрч магадгүй.

Улстөрчдийн энэ тонхилцооны эцсийн үр дүнд “хөөрхий” ард түмэн улам бүр хохирч, эдийн засаг жинхэнэ утгаараа мөлхөнө. Ингээд ард түмэн тэсэрч, төрийн эрх нурна.

Дашрамд дурьдахад Монгол Улсад оршин тогтнож ирсэн “Ардчилсан” нэртэй энэ систем гажуудчихсан. Эрх мэдэлд хүрсэн болгон төр, эх орныг хувийн хөрөнгөө арвижуулах боломж болгоод ашиглаад явж ирэв.

Манай улсад хамгийн төгс зохицож болох систем нь НАМГҮЙ ардчилсан тогтолцоо. Хэн боловсролтой, хийж чадна гэснийг нь бүх нийтийн саналаар сонгоно. Хариуцлага ч өндөр байх учиртай. Ийм нэг, системийн шинэчлэлд зоригтой хүрэхгүй бол аалзны тор хэзээ ч арилахгүй, 30 жил байгуулсан шударга бусын, МАНАН-ийн систем нурахгүй.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 6