богино мэдээ New

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум болно

Маргааш Улаанбаатар хотноо 21 аймаг, есөн дүүргийн 120 гаруй төлөөлөл оролцсон Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал форум 09:00-18:00 цагт Новател зочид буудлын хурлын танхимд болно. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   Маргааш Улаанбаатар хотноо 21 аймаг, есөн дүүргийн 120 гаруй төлөөлөл оролцсон Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал форум 09:00-18:00 цагт Новател зочид буудлын хурлын танхимд болно. 

Уг форумд дараахи сэдвүүдийг хэлэлцэх юм байна. 

● Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн хөдөлгөөн, хамтын манлайлал, эв санааны нэгдлийн түүх, сургамж

● Эмэгтэй манлайлагчдын улс, орон нутгийн амьдрал, хөгжилд оруулж буй хувь нэмэр, амжилт, өрнүүлж буй санаачилгууд

● Сонгууль хүртэл хөдөлгөөнөө эрчимжүүлэх, сүлжээ, дугуйлан, нам дундын хамтын ажиллагааг хангах, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратеги 

Мөн 19:00 цагаас "HERSTORY" буюу "ЭМЭГТЭЙН ТҮҮХ" цувралын тусгай дугаарт Монгол Улсын өнцөг булан бүрт өөрчлөлтийг бий болгож буй манлайлагч дөрвөн эмэгтэйн ажил, амьдрал, манлайллын замнал бүхий сонирхолтой, дотно, сургамжтай түүхийг хуваалцах арга хэмжээ ч болох аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  /99559501, 7011-0355, 7011-2090, info@wln.mn-ээс авч болох юм. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1