богино мэдээ New

Түүчээ эмэгтэйчүүдийн үнэ цэнэтэй санааг түгээх TEDx Darkhan Women болно

Ирэх 11 дүгээр сарын 05-ны өдөр Дарханы Залуучууд театрт болох тус арга хэмжээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TEDх арга хэмжээний форматаар, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдах болно..

Дарханчууд TEDx-тэй танилцаад даруй дөрвөн жилийн нүүрийг үзжээ. TEDx  нь дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, бусдад үнэ цэнэтэй санаа түгээх зорилготой үйл ажиллагаа юм.

TEDx болох тухай товыг харсан хэнбугай ч илтгэгч нь хэн, хэн байх бол хэмээн таамаглал дэвшүүлдэг болсон.

Дарханаар овоглосон, энэ нутагт өсөж төрсөн, ажиллаж амьдарч буй түүчээ залуусынхаа үнэ цэнэтэй санааг хуваалцаж тэднээс суралцаж байсан бол энэ удаад өөрчлөлтийг манлайлагч, ажил мэргэжилдээ эзэн болсон шилдэг эмэгтэйчүүдээ сонсож тэднээс үлгэрлэхээр шийджээ.

Манлайлагч эмэгтэйчүүд хэрхэн шинийг эрэлхийлж өөрсдийн амьдарч буй нийгэм, хүрээлэлд өөрчлөлт дэвшилтийг авчирдаг тухай үнэ цэнэтэй санаагаа Дарханы бүсгүйчүүдэд хуваалцахаар уригдаад байна.

Бусдаас суралцаж хөгжих хүслээр жигүүрлэсэн олон арван залуусыг нэг дор цуглуулдаг TEDx Darkhan Women эхлэхэд 12 хоног үлдлээ.

Ирэх 11 дүгээр сарын 05-ны өдөр Дарханы Залуучууд театрт болох тус арга хэмжээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TEDх арга хэмжээний форматаар, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/TEDxDarkhan/ -ээс авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0