богино мэдээ New

Иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэх хуваарь

нийслэлийн иргэдийг гуравдугаар сарын 21-нээс арав хоногийн турш бүртгэнэ. Ингэхдээ зорилтот бүлгээс хамааран өөр өөр өдөр бүртгэнэ гэдгийг Төрийн орон сууцны корпорациас мэдээлсэн..

Р.Адъяасүрэн | GoGo.mn

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийслэлийн иргэдийг гуравдугаар сарын 21-нээс арав хоногийн турш бүртгэнэ. Ингэхдээ зорилтот бүлгээс хамааран өөр өөр өдөр бүртгэнэ гэдгийг Төрийн орон сууцны корпорациас мэдээлсэн.

Жишээлбэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн энэ сарын 21-22-ны өдөр бүртгүүлэхээр хуваарьт заасан.

Иргэд журмын шаардлага хангасан материалыг бүрдүүлэн ТОСК дээр бүртгүүлнэ.

Нийслэлийн иргэд “Буянт Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд бүртгүүлэх бөгөөд метр квадратын үнэ нь 5000 төгрөг байхаар тогтжээ.

Тус 350 байранд бүртгүүлж буй иргэдийн тоо их байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулах юм байна. Бүртгэл дуусч, иргэдийн материалыг шалгаж дууссаны дараа сугалаа зохион байгуулах товыг олон нийтэд зарлана.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн хуваарийг танилцуулж байна.

Зорилтот бүлгийн ангилал БХБСайдын тушаалаар баталсан "Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын хүрээнд түрээсийн орон сууцанд хамрагдах квот /хувь болон тоогоор/ Бүртгэл болох өдрүүд
Квот % 2 өрөө 39.3 мкв 2 өрөө 49.23 мкв
1 Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан 15% 30 22 2016.03.21-22
2 Залуу гэр бүл /2016.01.01-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр нөхөр/ 20% 40 30 2016.03.23-24
3 Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч 30% 60 45 2016.03.25, 03.28
4
 
Төрийн албан хаагч 15% 30 23 2016.03.29
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрх 5% 10 7
5 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй 10% 20 15 2016.03.30
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл 5% 10 8
    100% 200 150